36-2.jpg
2019-08-16 15:42
“Үс сайхан бол зүс сайхан” гэж хэлдэг. Хүний өнгө зүсийг өөд нь татахад өөрийн үүрэг гүйцэтгэж байгаа үс (гэзэг)-ийг юугаар чимэх ёстой вэ? Энэ бас өөрийн гарц шийдэлтэй явж ирсэн байх юм. Түүний нэг нь эмэгтэй хүний сувдан сам, даруулга гэнэ. Эдгээр нь толгойн гоёлд ордог бөгөөд өөрийн хийц донж, маягаараа өөр хоорондоо ялгарна. Самыг […]

35-1.jpg
2019-08-16 15:31
“Рерих нар ба Монгол” Олон улсын эрдэм шинжилгээний II их хурал Улаанбаатар хотноо Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн Монгол Зургийн танхимд өнөөдөр эхэллээ. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тус хуралд оролцож, нээж үг хэлэв. Энэхүү эрдэм шинжилгээний их хурал энэ сарын 16-18-ны өдрүүдэд “Тэнгэрийн үзэл ба Космизмын онол” сэдвийн дор болж өндөрлөх юм. Тус хурлыг […]

3-20.jpg
2019-08-16 15:28
Соёлын биет болон биет бус өв, язгуур урлаг, цайны соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх, сурталчлах, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд “Цайны зам” өв соёлын II наадам Ховд хотод  энэ сарын 13-16-ны өдрүүдэд болж байгаа билээ. Наадмын хүрээнд угсаатны цай чанах уламжлалт аргыг сурталчлах “Цай чанах” ёслолыг зохион байгуулжээ. Тус аймгийн 17 суманд алтайн […]

34-2.jpg
2019-08-16 15:21
Японы эрдэмтэд хүний эд эрхтнийг амьтан дээр ургуулж байна гэж “Asahi Shimbun” сонинд мэдээлснийг Токиогийн их сургуулийн Анагаахын шинжлэх ухааны хүрээлэнгийн судалгааны багийн ахлагч Хиромитсу Накаути болон Калифорнийн Стэнфордын их сургуулийн үүдэл эсийн судалгааны төвийн мэргэжилтнүүд нотолжээ. Накаутигийн ажиллаж байгаа амьтны үр хөврөл гарган авах судалгааны төвүүдэд хүний эд эс байгаа аж. Түүний удирдаж буй […]

33-2.jpg
2019-08-16 15:17
Нийслэл Улаанбаатар хотын хоймор Чингэлтэй хайрхан уулын энгэр бэлд бүтээн байгуулсан “Эрдмийн задгай театр”-ын нээлтийн арга хэмжээ энэ ням гарагт болох гэж байна. Тус задгай театр нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитад байгалийн цогцолборт байрлаж буйгаараа онцлог бөгөөд соёл, урлагийн бүхий л үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой юм. Нээлтийн арга хэмжээ 8 дугаар […]

31-2.jpg
2019-08-16 15:09
НМХГ-ын шуурхай албанд ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу БЗД-ийн 14-р хорооны Номин тав трейд ХХК-ний “Номин all mart” дэлгүүрт 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар Альпенгурт йогуртын гадна талаар хөгц мөөгөнцөр үүсэж тогтсон байдалтай худалдаж байсан зөрчил илэрлээ. Гомдол гаргагчийн өгсөн йогурттай ижил нэрийн, ижил огноотой 15 ширхэг тарагийг НМХГ-ын төв […]

30-3.jpg
2019-08-16 14:45
Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн /УТХГН/ Хамгаалалтын захиргаанаас Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн дэмжлэгээр “Гайхамшигт Увс нуур” олон улсын эко аяллыг жил бүрийн наймдугаар сард уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жил ОХУ-ын Тува Улсын Шим мандлын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас “Тува-Цоохор ирвэсийн эх […]

29-3.jpg
2019-08-16 14:20
Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийг бүрэн засаж, ашиглалтад орууллаа. Тус тасаг одоогоор 9 ортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 7 эмч, 21 сувилагч, 4 туслах сувилагч, 4 асрагч ажиллаж байна. 2007 оноос хойш бүрэн хэмжээний их засвар хийгээгүй байсан бол энэ удаад дулааны шугам сүлжээ, цэвэр бохир усны шугамыг шинээр сольж, цахилгааны угсралт, […]

28-4.jpg
2019-08-16 13:46
“РИА Новости” агентлагийн гэрэл зурагчны бүтээл Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, МОНЦАМЭ агентлаг хамтран гадаадын мэдээллийн агентлагуудын гэрэл зурагчдыг эх орондоо урьж, аялуулж байгаа юм. Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй ажлынх нь үр дүн хэдийн гарч эхэлсэн тухай тус холбооны удирдлага мэдээлэв. ОХУ-ын ИТАР ТАСС, “РИА Новости”, БНХАУ-ын, Японы зэрэг агентлагийн төлөөлөл, БНСУ, Туркийн […]

27-4.jpg
2019-08-16 13:36
Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 80 дугаар тогтоолоор Дарви сумын “Соёлын төв”-ийг Монгол Улсын ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч Дашийн Мяасүрэнгийн нэрэмжит болгожээ. Мөн алдарт хөгжмийн зохиолчийн намтар, бүтээл туурвилыг иргэд олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилтын хүрээнд Дарви сумын Соёлын төвийн дэргэд нэрэмжит “Алдрын танхим” байгуулж, нээлт хийлээ. Дарви сумаас 180 гаруй алдартан, […]