Японы эрдэмтэд хүний эд эрхтнийг амьтан дээр ургуулж байна гэж “Asahi Shimbun” сонинд мэдээлснийг Токиогийн их сургуулийн Анагаахын шинжлэх ухааны хүрээлэнгийн судалгааны багийн ахлагч Хиромитсу Накаути болон Калифорнийн Стэнфордын их сургуулийн үүдэл эсийн судалгааны төвийн мэргэжилтнүүд нотолжээ.
Накаутигийн ажиллаж байгаа амьтны үр хөврөл гарган авах судалгааны төвүүдэд хүний эд эс байгаа аж. Түүний удирдаж буй багийнхан дараа нь амьтдын умайд шилжүүлэн суулгах зорилгоор амьтны үр хөврөлд хүний эсийг ургуулах зөвшөөрөл хүсжээ. Хиромитсу Накаутигийн хэлснээр, амьтан дээр хүний эд эрхтэн ургуулах туршилт хийхийг Японы Засгийн газар зөвшөөрсөн байна.
Энэхүү судалгааны гол зорилго нь эмчилгээнд ашиглах боломжтой бүрэн хөгжсөн эд эрхтнийг ургуулахад амьтныг ашиглах юм. Хэрэв туршилт амжилттай болсон тохиолдолд эрхтэн солих мэс засал хийлгэх шаардлагатай өвчтөнүүдийн хэрэгцээг ийм эрхтнүүдээр хангаж чадна гэж үзэж байгаа аж.
Гэсэн хэдий ч зарим эрдэмтэд ийм туршилтыг эсэргүүцэж байгаа бөгөөд тэд ёс зүйн асуудалд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.