sibiriin-tuimer.jpg

2019-08-01 16:38
МОСКВА. /Lenta/. Цэргүүд Сибирь болон Алс Дорнодод гарсан ойн түймрийг тав хоногийн дотор унтраана гэж тооцоолж байгаа тухай «Известия» сонин ОХУ-ын Батлан хамгаалах яаман дахь эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ. Красноярскийн хязгаарт гарсан түймэртэй тэмцэхэд Ил-76 загварын 10 нисэх онгоц болон ус асгагч тусгай төхөөрөмж суурилуулсан цэргийн тээврийн 10 нисдэг тэрэг ашиглахаар болжээ. Гал […]

eco-car.jpg

2019-08-01 16:31
Эко буюу бүрэн цахилгаан тэжээлт хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй зорчих бөгөөд авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлж, татварын хөнгөлөлт эдлүүлэхээр болсон. Гэхдээ ногоон өнгийн дэвсгэртэй улсын бүртгэлийн дугаартай автомашинтай иргэд “Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ”-гээр хөдөлгөөнд оролцох боломжгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

bayanmongol-nuhen-garts.jpg

2019-08-01 16:21
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороон дахь “Баянмонгол” хорооллын нүхэн гарц, зүүн талын туслах замын гадаргуун ус зайлуулах шугам угсралтын ажил хийгдэж байгаатай холбогдуулан өнөөдрөөс (2019.08.01) энэ сарын 03-ны өдрийг дуустал тус замыг хаах шаардлагатай болжээ. Иймд хөдөлгөөнд оролцогч бусад замыг сонгон хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриаллаа.

zandanshatar-1.jpg

2019-08-01 16:06
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан, Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн нарт “Хүсэлт тавих тухай” албан бичиг илгээлээ. Улсын Ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газрын даргад илгээсэн албан бичигтээ, Авлига, албан тушаалын гэмт хэрэг, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд […]

munhsain-sanaa.jpg

2019-08-01 15:53
Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй барилга байгууламжид НМХГ-аас төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ. Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сур харвааны талбайн баруун талд баригдаж буй “Мөнхсайн санаа” ХХК-ийн барилгад 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шалгалт хийхэд тус аж ахуйн нэгж нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажил гүйцэтгэж […]

ailchlal-anu.jpg

2019-08-01 15:38
АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр (2019.08.01) Вашингтон хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны байранд тус улсад ажиллаж, амьдарч, суралцаж буй иргэдийнхээ төлөөлөлтэй уулзаж ярилцлаа. Өнөөдрийн байдлаар 30 мянга гаруй монгол иргэн АНУ-ын 200 орчим хотод ажиллаж, амьдарч, суралцаж байгаагаас: Зүүн эргийн Вашингтон хот орчимд 6000, Төвийн бүсийн Чикаго хот орчимд 8000, […]

15.jpg

2019-08-01 14:13
н.Анхбаяр гэх залуу цагдаагийн албан хаагчийн үнэмлэх, энгэрийн тэмдэгийг хуурамчаар хийж, хэсэг хоёр жилийн хугацаанд ашигласан байна. Хуурамч цагдаа үнэмлэхээрээ сүрийг үзүүлж байхдаа н.Анхбаяр нь жинхэнэ цагдаатай тааралдснаар гэмт үйлдэл нь илэрсэн. Улмаар түүнийг цагдаагийн хэсэгт аваачин хуулийн дагуу шалгасан. Улмаар эрүүгийн хуулийн 23.2.1. – Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэсэн зүйл ангиар шалгаж хэргийг яллах дүгнэлттэйгээр шүүхэд […]

Untitled-7.jpg

2019-08-01 14:02
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн ЗДТГ-ын ивээл дор “Монгол тайга” нохойн наадам наймдугаар сарын 10-нд Хэрлэн голын хөвөөнөө болно. Наадамтай холбогдуулан Тайга нохой буюу талын айлын үнэнч андын тухай таван баримт хүргэе. Тайга нохой сонирхон тэжээгч, Хэнтий аймгийн Батноров сумын иргэнтэй хэдэн хором ярилцаж нохойн тухай сонирхолтой мэдээлэл авсан юм. Түүний нохой ганцаараа 37 чоно агнасан […]

seheenii-tasag.jpg

2019-08-01 13:51
Архины хордлогод орж, эмчилгээ хийлгэж байсан залуу, дахин согтууруулах ундаа ууснаар амиа алдсан хэрэг өнгөрсөн ням гарагт гарчээ. Хэргийг тодруулбал, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт яаралтай түргэн тусламжаар хүргэгдэн ирсэн согтуу эрэгтэй хүн нас барлаа гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 17 цагийн орчимд ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад, Дархан-Уул аймагт оршин суух хаягтай […]

nyamragchaa-g.jpg

2019-08-01 13:28
“Оюуны гэгээ” академи зуны эрчимжүүлсэн цөм сургалтандаа элсэлт авч эхэлсэн байна. Уншигчдад мэдээлэл өгөх зорилгоор бид сургалтын давуу тал, онцлогийн талаар тус Академийн үүсгэн байгуулагч, сургагч багш Г. Нямрагчаатай ярилцлаа. -“Оюуны гэгээ” академиа танилцуулахаас яриагаа эхэлье. Хэзээ ямар чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бэ? -2017 онд үүсгэн байгуулагдаж Монголд жил орчмын хугацаанд ажиллаж байгаад Хятад улсад […]