Архины хордлогод орж, эмчилгээ хийлгэж байсан залуу, дахин согтууруулах ундаа ууснаар амиа алдсан хэрэг өнгөрсөн ням гарагт гарчээ.
Хэргийг тодруулбал, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт яаралтай түргэн тусламжаар хүргэгдэн ирсэн согтуу эрэгтэй хүн нас барлаа гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 17 цагийн орчимд ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад, Дархан-Уул аймагт оршин суух хаягтай 34 настай эрэгтэй А гэгч биедээ ил харагдах шархгүй нас барсан байжээ.
Амь хохирогч нь 34 настай А бөгөөд архины хордлого гэсэн оноштойгоор сэхээний тасагт эмчлүүлж байгаад нас барсан байна.
3 comments
Muu amid yawsanaas sain uh gej ug bii
Гахай бнадаа чи
arxinii xuuliig changalaad ugch boldoggvi ymuu yamar xetsvv ym be end tendgvi arxi