tsag-agaar-4.jpg
2019-07-22 09:35
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 23-нд нутгийн зүүн хагаст, бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай усархаг бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 07 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, […]

6-15.jpg
2019-07-22 09:31
Нийслэлийн гэр хороололд амьдарч байгаа айл өрхийг галалгааны улиралд сайжруулсан түлшээр хангахад 600.000 тн түлш шаардлагатай. Одоогоор 130.000 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн нөөцлөөд байна. Бэлтгэсэн түлшийг нийслэлд 500 гэрээт цэгээр айл өрхүүдэд худалдан борлуулахаас 40 нь нөөцлөлтийн агуулах байх бол үлдсэн нь гэрээт борлуулалтын цэг байх юм. Өөрөөр хэлбэл 400 өрхийн дунд борлуулалтын […]

5-13.jpg
2019-07-22 09:28
Итали улсад долдугаар сарын 17-20-ны хооронд “Concorso Internazionale Francesco Paolo Neglia” олон улсын дуурийн дуулаачдын уралдаан зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Монгол Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин тёнор Д.Эрдэнэ-Очир амжилттай оролцож, гуравдугаар байр эзэллээ. Д.Эрдэнэ-Очир нь уг тэмцээнд тёнор хоолойны драматик дүрд дуулжээ. Д.Эрдэнэ-Очир нь өнөөдөр УДБЭТ-ын тёнор хоолойны драматик дүрүүдийг ганцаараа үүрч яваа […]

battulga-uih.jpg
2019-07-22 09:27
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 16-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаа өргөн барьж, улмаар чуулганы хуралдаанд танилцуулсан билээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий […]

3-25.jpg
2019-07-22 09:23
Монголын морин спортын уяачдын холбооноос гурван жилд нэг удаа зохион байгуулдаг монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-8” уралдаан, Монгол туургатны морьтны өв соёлын наадам хоёр өдөр боллоо. “Их хурд-8” наадмын их насны уралдааны түрүү магнайд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Монгол улсын Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын бор түрүү магнайд хурдалж торгон жолоо өргөсөн билээ. […]

2-19.jpg
2019-07-22 09:12
“Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл өнөөдөр буюу долдугаар сарын 22-ны Даваа гаригаас эхэллээ. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаас түрээсийн орон сууцны 30 хувийг энгийн түрээсээр, 30 хувийг таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэрээр, үлдсэн 40 хувийг газар чөлөөлөлтөд орсон иргэдийг орон сууцжуулах зорилгоор баталсан билээ. Үүнтэй холбоотойгоор “Нийслэлийн зорилтот […]

ajliin-hesguud.jpg
2019-07-22 09:12
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд ирэх сарын 9-ний өдрийг хүртэл орон нутгийн иргэд, сонгогчидтой уулзаж, уг төслийн талаар мэдээлэл өгч, санал бодлыг нь сонсоно. Мөн энэ долоо хоногт Ажлын хэсгүүдийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. 07 дугаар сарын 22-ны Даваа гарагт: •Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг […]

1-24.jpg
2019-07-22 09:09
Цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр буюу долдугаар сарын 22-нд эхэлж байна. Нийслэлийн цэцэрлэгүүдэд шинээр элсэн орж байгаа хоёр настай хүүхдүүд болон тав хүртэлх насны хүүхдүүдийн бүртгэлийг гурав дахь жилдээ цахимаар бүртгэж буй нь энэ юм. Эцэг эх, асран хамгаалагчид  хүүхдээ наймдугаар сарын 22-ны өдрийн 23.59 цаг хүртэл сарын хугацаанд “Tsetserleg.ulaanbaatar.mn” гэсэн хаягаар бүртгүүлэх боломжтой. Мөн энэ […]

beijing.jpg
2019-07-22 09:05
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, Улаанбаатар, Бээжин хотууд найрамдалт харилцаа тогтоосны 5 жилийн ой болж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Бээжин хотын Ардын Засгийн газраас хамтран өнөөдөр “Бээжин хотын өдрүүд” арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Засаг даргын Тамгын […]

mashin.jpg
2019-07-20 09:50
“J.D. Power and Associates” дүн шинжилгээний компанийн шинжээчид хамгийн найдвартай 10 машиныг нэрлэлээ. Санал асуулгад 2013 оноос машин унаж буй Америкийн 40 мянган жолооч оролцсон байна. Тэднээс хамгийн найдвартай, эвдрэл багатай машин аль нь болохыг асуухад 2014 оноос шинэ загвар нь үйлдвэрлэгдэж эхэлсэн Fiat 500 машин тэргүүлжээ. Хоёрдугаарт Японы Lexus ES орсон бол 2017 оноос […]