14-8.jpg
2019-07-22 10:27
Энэ сарын 19-нд нээлтээ хийсэн “The Lion king” буюу “Араатны хаан арслан” кино 185 сая ам.долларын ашиг, орлогоор “Box office”-ийг тэргүүлжээ. “Walt Disney” кино компанийн хамгийн алдартай бүтээл болох “Араатны хаан арслан” хүүхэлдэйн кино 1994 онд дэлгэцнээ гарч байсан түүхтэй. Тус бүтээлийн 25 жилийн ой энэ онд тохиож байгаа аж. Удаах байруудад “Toy story 4”, “Spider-Man: Far From Home” […]

neg-chig.jpg
2019-07-22 10:24
Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зорилгоор зарим замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулахыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Долдугаар сарын 25-ны пүрэв гаргаас эхлэн дараах замуудыг нэг чигийн хөдөлгөөнд оруулах тул жолооч нар энэхүү замын хөдөлгөөний чиглэл, зохион байгуулалтад бэлтгэлтэй байхыг зөвлөж байна.

13-7.jpg
2019-07-22 10:22
Гурвалжин будааг түүхийгээр нь тарганд хийж, өлөн элгэн дээрээ уувал бие цэвэрлэгдэж, жин хасдаг байна. Дээрээс нь нойр булчирхай болон элгэнд сайн нөлөө үзүүлдэг юм. Гэхдээ та түүхий гэдэг үгнээс битгий айгаарай. Та гурвалжин будаагаа хэрэглэхийн өмнө дэвтээгээд хэрэглэхэд л хангалттай юм. Гурвалжин будаа түүхий байсан ч, болсноосоо дутуугүй сайхан амттай байдаг байна. Бүр илүү […]

12-8.jpg
2019-07-22 10:17
Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Харганын шугуй, Төгрөг хайрхан уул орчмын нийт 1743,83 га талбайг тусгай хамгаалалтад авах шийдвэр гарсан байна. Түүх соёлын дурсгалт /хирэгсүүртэй/, байгалийн өвөрмөц тогтоц бүхий тахилгат уулын экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байх зорилгоор Төгрөг хайрхан уул нь байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар нутаг бөгөөд эрт дээрүеэс нутгийн иргэд нь тахиж, баян хангай […]

11-9.jpg
2019-07-22 10:12
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри улсын засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд нийт 12 сая еврогийн Австрийн хөнгөлөлттэй зээл тусламжийн хөрөнгөөр “Дэд бүтцийн хөгжил – Сонгинохайрхан” болон “Дэд бүтцийн хөгжил – Баянзүрх, Дархан, Сэлэнгэ” төслүүдийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлэхээр болоод байна. Өнгөрөгч баасан гарагт тус “Дэд бүтцийн хөгжил – Сонгинохайрхан” […]

10-9.jpg
2019-07-22 10:09
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас бугын эвэр хууль бусаар ачиж явсан иргэнийг илрүүллээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчооны хяналт шалгалтаар хөх өнгийн бүхээгтэй Porter маркийн автомашиныг шалгахад Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас тээвэрлэн авч явсан бугын 500 кг эвэр илрүүлсэн байна. Улмаар иргэн Т-г саатуулж, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлжээ.

zasag-1.jpg
2019-07-22 10:01
Засгийн газар энэ сарын 18-ны өдөр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ. -“Төрийн албан хаагчийн богино, дунд хугацааны сургалтын агуулга, сургалтын хөтөлбөр”-ийг батлав. Төрийн албаны тухай хуульд “Төрийн албан хаагчийн албан тушаалын ангилал, гүйцэтгэх чиг үүргийг харгалзан мэргэшүүлэх багц сургалт, “иргэнийг төрийн албанд томилсны дараа богино болон дунд хугацааны сургалтыг тус тус батлагдсан агуулга, хөтөлбөрийн дагуу […]

9-10.jpg
2019-07-22 09:59
Японы мэргэжлийн сүмо бөхийн долдугаар сарын тэмцээн Нагоя хотын сүмогийн ордонд 15 хоногийн турш болж, өчигдөр өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдрийг хүртэл дээд зиндааны түрүү бөхийн төлөө их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар өрсөлдсөн. Хоёр аварга өчигдрийн барилдаанд оноолт таарч, Какүрюү давснаар 14 даваатайгаар тэмцээнийг тэргүүллээ. Хэрвээ Хакүхо давсан бол хоёр аваргын хооронд нэмэлт барилдаан […]

8-11.jpg
2019-07-22 09:50
OOGII” брэндийн дөрөв дэх салбар Монголд нээлтээ хийлээ. Уг брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг наадмын дараа эх орондоо ирж, өөрийн брэнд болон Солонгосын алдарт захиалгат хувцасны брендийн монгол дахь салбар  “Fotton Garment Mongolia”-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар шинэхэн дэлгүүрээ нээгээд байгаа билээ. Хан-Уул дүүргийн “Жаргалан” хотхонд байрлах тус дэлгүүрийг зорин очиход “OOGII” брэндийг үүсгэн […]

7-13.jpg
2019-07-22 09:35
Йордан улсын Амман хотод эдгээр өдрүүдэд пара таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээнд 34 орны 149 тамирчин өрсөлдөж байна. Монгол Улсын паралимпийн хорооны баг тамирчид бүтэн багаараа оролцож байгаагаас медалийн буухиа алтан медалиар үргэлжлэв. Эмэгтэйчүүдийн К 44 ангиллын 49 кг-д Х.Энхтуяа аваргын алтан медалийг хүртэж, Азийн аварга боллоо. Тэрбээр өнгөрөгч хоёрдугаар сард […]