Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас бугын эвэр хууль бусаар ачиж явсан иргэнийг илрүүллээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчооны хяналт шалгалтаар хөх өнгийн бүхээгтэй Porter маркийн автомашиныг шалгахад Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас тээвэрлэн авч явсан бугын 500 кг эвэр илрүүлсэн байна. Улмаар иргэн Т-г саатуулж, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлжээ.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн