zahiramj.jpg
2019-07-22 14:42
Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, гэр хорооллын газрыг дахин хөгжүүлэх төсөл хөтөлбөрийн дагуу орон сууцны хороолол, хотхоны дунд сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөгдөн батлагдсан боловч өнөөг хүртэл баригдаагүй байгаа байршлын газар эзэмших эрхийг нийслэлийн Боловсролын газарт шилжүүлэх захирамжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан гаргалаа. Захирамжид “Орон сууцны хороолол, хотхоны […]

mongolbank.jpg
2019-07-22 14:34
Сүүлийн үед олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн цахим сүлжээгээр банкуудын үйл ажиллагаа, тэр дундаа, өөрийн хөрөнгийн дутагдлыг хэрхэн нэмэгдүүлсэн талаарх мэдээлэлд өнөөдөр (2019.07.22) Монголбанкнаас дараах мэдэгдлийг хийлээ. Ингэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарж буй мэдээ нь буруу ташаа бөгөөд Монголбанк банкны системийн тогтвортой байдал, харилцагчийн эрх ашгийг хамгаалах үүднээс энэ мэдэгдлийг хийж байгаа гэдгээ тодотголоо. […]

23-6.jpg
2019-07-22 14:33
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнууд өнөөдөр  “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. “Эрүүл мэндийн төвийн даргын ажлыг хуууль бусаар булаан авсан”, “Эрүүл мэндийн салбар улстөрчдийн тоглоом биш” гэх бичигтэй том самбар байрлуулсан Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнууд эрүүл мэндийн салбарыг улс төртэй хутгахгүй байхыг шаардаж, эсэргүүцлээ илэрхийлэв. “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН […]

tembuu.jpg
2019-07-22 14:06
Бэлгийн замаар дамжих халдвар, тэмбүүгийн өвчлөлийг бууруулах, улмаар төрөлхийн тэмбүүг устгах талаар эрүүл мэндийн салбарын хэмжээнд “Тэмбүүг устгая” арга хэмжээг авч хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Уг үйл ажиллагааг Эрүүл мэндийн яам /ЭМЯ/, Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/, Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий […]

niisleliin-udirdlaguud.jpg
2019-07-22 13:50
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2019.07.22) боллоо. Зөвлөгөөний эхэнд нийслэлийн Цагдаагийн газрын хэв журмын хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Ш.Батболд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулав. Тэрбээр “Сүүлийн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 22 223 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 1199 нэгж буюу […]

22-7.jpg
2019-07-22 13:46
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал санаачилга гаргаж Баянгол дүүргийн хүүхдүүдийг дөрөв дэх жилдээ “Сансар” хүүхдийн зусланд үнэ төлбөргүй амрааж байна. Улмаар хүүхдүүдийг зусланд амраах үеэр “Баянголын хүүхдүүд” сэдэвт зуслан сургалтыг зохион байгуулж, сургалтдаа эцэг, эхчүүдийг нь хамруулан, зуслангийн үйл ажиллагаатай танилцуулсан байна. Энэ жил гурван ээлжинд […]

ungah.jpg
2019-07-22 13:42
Олны өмнө санамсаргүй хий гаргачихвал хүмүүс таныг муухай харж, ичээж, шоолдог шүү дээ. Гэтэл та үүнээсээ санаа зовох ямар ч шаардлагагүй. Унгана гэдэг таны гэдэс хэвийн байгааг илтгэдэг зүйл юм. Унгах үеэр таны шулуун гэдэснээс 9%-ийн азот, 21%-ийн устөрөгч, 9%-ийн нүүр усны давхар исэл, 7%-ийн метан, 4%-ийн хүчилтөрөгч, 1%-ийн хүхэрт устөрөгч гардаг. Хүн унтаж байхдаа […]

1-25.jpg
2019-07-22 13:32
Энэ жилийн наадмын шүдлэн насны уралдаанд тасархай түрүүлж явсан Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач Г.Баттулгын зээрд халзан үрээ үлийн цагаан оготнын нүхэнд бүдэрч унасан нь наадамчин олныг уулга алдахад хүргэсэн ч гуравт орж ирсэн нь аргагүй л хурдан аргамаг болохоо нотлов. Түрүү магнайд орж торгон жолоогоо өргүүлэх байсан хурдан буяны хөлийг үлийн цагаан оготно ийнхүү […]

21-6.jpg
2019-07-22 12:07
Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулахаар болоод байгаа. Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, нийслэлийн Мэдээлэл, Технологийн газрын дарга О.Чинзориг нар өнөөдөр мэдээлэл өглөө. “Өнөөдрөөс эхлэн цэцэрлэгийн цахим бүртгэл эхэлж байна. 2019-2020 оны хичээлийн жилд нийслэлд урьдчилсан байдлаар төрийн өмчийн 260 цэцэрлэгт 90 000 хүүхэд, төрийн бус […]

safe.jpg
2019-07-22 12:00
Украины Дээд радын ээлжит бус сонгууль хөгжилтэй үйл явдалгүй өнгөрсөнгүй. Кировоград мужийн нэгэн санал авах байранд саналын хуудас хадгалах сейфний оронд хоолны тогоог ашигласан хөгжилтэй явдал гарчээ. Хоолны тогоон дээр сейф гэж бичээд лацадсан зургийг ерөнхий прокурор Юрий Луценко өчигдөр болсон сонгуулийн үеэр байршуулсан байна. Сүүлд нь энэ асуудлыг шийдэж, санал авах байранд жинхэнэ сейф […]