Украины Дээд радын ээлжит бус сонгууль хөгжилтэй үйл явдалгүй өнгөрсөнгүй. Кировоград мужийн нэгэн санал авах байранд саналын хуудас хадгалах сейфний оронд хоолны тогоог ашигласан хөгжилтэй явдал гарчээ.
Хоолны тогоон дээр сейф гэж бичээд лацадсан зургийг ерөнхий прокурор Юрий Луценко өчигдөр болсон сонгуулийн үеэр байршуулсан байна.
Сүүлд нь энэ асуудлыг шийдэж, санал авах байранд жинхэнэ сейф авчирсан гэдгийг иргэний сүлжээнд бичжээ.
Эх сурвалж: segodnya.ua