“Мишээл фүүд стрийт” энтертаймент гудамжны шинэ төслийг хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан нийтийн тээврийн автобусны БММЗ чиглэлийн эцсийн зогсоолыг “Мишээл 2” объектын хойно шилжүүлсэн.

БММЗ чиглэлийн эцсийн зогсоолоор дайран өнгөрдөг чиглэлийн тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс энэ сарын 24-ний өдрөөс эхлэн “Мишээл экспо” хүртэл сунгажээ.

Иймд дээрх гудамж замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:10 “Ганц худаг-Сансар-Баянмонгол хороолол-Мишээл экспо”, Ч:61 “Офицеруудын ордон-МУБИС-120 мянгат-Алтай хотхон-Мишээл экспо”, Ч:50 “БММЗ-Улаанхуаран”, Ч:58 “3, 4-р хороолол-БММЗ” чиглэлүүдийн замналд өөрчлөлтүүд орж байна.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн