Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 16-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаа өргөн барьж, улмаар чуулганы хуралдаанд танилцуулсан билээ.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг Ерөнхийлөгч ахлах бол Ерөнхий сайд орлогч даргаар ажиллахаар болсон юм.
Энэ долоо хоногт Ажлын хэсгүүд хуралдаж, хэлэлцэх асуудлыг өмнө нь бид танилцуулсан байгаа. Тэгвэл эдгээр хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч оролцож, өргөн мэдүүлсэн төсөл, саналаа танилцуулах юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн төсөл дэх УИХ-ын гишүүний тоог 108 болгох саналыг УИХ-ын гишүүдийн олонхи нь буюу 60 орчим нь дэмжиж буй гэнэ.
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох үндэслэлээ тайлбарлахдаа “1992 оны Үндсэн хуулийг батлагдах үед Монгол Улсын хүн ам 2,158,362 байсан бол 2019 онд 3,238,479 болж, 1,080,117 хүнээр өсөн нэмэгджээ. Өөрөөр хэлбэл 1992 онд Улсын Их Хурлын 1 гишүүн 28,399 орчим хүнийг төлөөлж байсан бол 2019 онд энэ тоо 42,611 орчим болж эрс өссөн байна. Хүн амын тоо гуравны нэгээр өссөн байхад УИХ-ын гишүүдийн тоо хүн амын тоотой харьцуулахад цөөн хэвээр байгаа нь төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцэл алдагдахад нөлөөлж, парламентад зүй бус нөлөөлөл орох эрсдлийг нэмэгдүүлдэг нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Аливаа улсын парламент “хууль тогтоох, ард түмнийг төлөөлөх, гүйцэтгэх эрх мэдэлд хяналт тавих” чиг үүргээ чанартай хэрэгжүүлэхийн тулд хэдэн гишүүнтэй байвал зохистойг тооцоолон гаргадаг аргачлал бий. Энэ аргачлалаар тооцвол 3 сая 200 мянган хүн амтай улсын парламент 114 орчим гишүүнтэй байх боломжтойг 108 болгох санал гаргаж байна. Энэ нь Улсын Их Хурлын төлөөлөх чадвар, сонгогдсон гишүүний ажлын ачаалалд тохирох хамгийн боломжит хувилбар юм” хэмээжээ.
6 comments
Яачихсан эргүү нөхдүүд вэ. Одоо 76-уулаа байж 30-аад хүн 50 хувийн ирцтэй гэдгээрээ хууль батлаад байгаа биз дээ. 108 болгохоор татвар төлөгчдийн мөнгө хий дэмий зарцуулагдана ш дээ
bas argachilal gej tarhi erguulehee bolil doo. urd horsh terbum huntei. Deerhi argchilalaar chini tootsvol ochnoon gushuuntei boloh biz. Hunii toond bus ter hundee hureh chanartai parlament heregtei bna sh dee. odoo bgaa 76-d hichneen togrognii zardal gargaj uls tejeej bgaag bodvol hairan horongo. Uls ornoo boddog bol ulsiin baga huraltai baih ueiinh shig 25 ch bsan bolno. Odoo 108 gej bna, heden jiliin daraa 150 baival zohistoi bna gej shaana daa. hariutslagaa huleeh chadvar, chanartai huuli 2 uguilegdej bnaa
УИХ ын гишүүдийн тоог 108 болгохыг эсэргүүцэж байна. 76 гишүүн нь зөвлөх, туслахтайгаа ордондоо багтахгүй, үр дүн муутай ажиллаж байхад яагаад нэмэх ёстой гэж… Тэд ард түмэндээ хүрч үйлчлэх ёстой. харин Говь Алтай аймагт 2 гишүүн байсаныг 1 болгосон нь маш буруу, яагаад гэвэл тус аймаг их газар нутаг, олон сумтай, 1 гишүүн хаана ч хүрч чаддаггүй, тийм боломж байхгүй .Мөн намаас гишүүнд нэр дэвшүүлэхийг эрс хориглох ёстой. Тэд ард түмний төлөөлөл биш шүү дээ. энэ мэт зүйлээ дотроо зохицуулж хуучин байсан 2 гишүүнтэй болгох ёстой. Баттулга тэргүүтэй АН- хан ийм өөрсдийнхөө үйлдэлд тааруулсан саналаа татаж ав…
esergvvtsej b.aa.ard irgedeesee sanal asuulga yavuulch..bas heden ajildaa irdeggvi irsen ch bunnddug nohod orj ireed ard tvmnii tatavariin munug gvzeelj arhiduulj hulgai hiilgej bh gj…bvr 49 bolgoocheee
Ёо ёо болиод огоочээ. 108 биднээр тэжээгэнэ.Яасан ичдэггүй юм бэ. ЗИ болиочээ
Татварын мөнгө тэгтлээ өсөөд байгаа юм алга нэлээд баян орон болсны дараа л 108 болгох хэрэгтэй одоо 76 нв ажлаа хийхгүй байхад дахиад баахан ажил хийдэггүй хүмүүс нэмээд хэрэггүй биз дээ. Монгол хүн амин хувиа хичээхгүй төрийн ажил хийдэг болоход маш олон жил хэрэгтэй бараг 100 жилийн дараа болов уудаа