Монголын морин спортын уяачдын холбооноос гурван жилд нэг удаа зохион байгуулдаг монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-8” уралдаан, Монгол туургатны морьтны өв соёлын наадам хоёр өдөр боллоо.
“Их хурд-8” наадмын их насны уралдааны түрүү магнайд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Монгол улсын Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын бор түрүү магнайд хурдалж торгон жолоо өргөсөн билээ. Түрүүa магнайд хурдалсан Т. Галбадрахын хээр морины байны шагнал болох “Land cruiser” 200 маркийн төмөр хүлгийн түлхүүр болон уралдаанч хүү 9 настай Пүрэвбатад нэг өрөө байрны түлхүүрийг ММСУХ-ны ерөнхийлөгч Д.Хишигжаргал гардуулан өгчээ.