Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд ирэх сарын 9-ний өдрийг хүртэл орон нутгийн иргэд, сонгогчидтой уулзаж, уг төслийн талаар мэдээлэл өгч, санал бодлыг нь сонсоно.

Мөн энэ долоо хоногт Ажлын хэсгүүдийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

07 дугаар сарын 22-ны Даваа гарагт:

•Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

07 дугаар сарын 23-ны Мягмар гарагт:

•Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

07 дугаар сарын 24-ний Лхагва гарагт:

•Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

07 дугаар сарын 25-ны Пүрэв гарагт:

•Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

07 дугаар сарын 26-ны Баасан гарагт:

•Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх байгалийн баялаг /6.1, 6.2/, эдийн засгийн асуудалтай холбогдох зүйл, хэсэг, заалтын талаарх хэлэлцүүлэг 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

07 дугаар сарын 27, 28-ны Бямба, Ням гарагт:

•Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын 2019 оны 72 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн