Нийслэлийн гэр хороололд амьдарч байгаа айл өрхийг галалгааны улиралд сайжруулсан түлшээр хангахад 600.000 тн түлш шаардлагатай. Одоогоор 130.000 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн нөөцлөөд байна. Бэлтгэсэн түлшийг нийслэлд 500 гэрээт цэгээр айл өрхүүдэд худалдан борлуулахаас 40 нь нөөцлөлтийн агуулах байх бол үлдсэн нь гэрээт борлуулалтын цэг байх юм. Өөрөөр хэлбэл 400 өрхийн дунд борлуулалтын нэг цэг байхаар тооцож эхнээсээ иргэдэд үйлчилж байна.
Сайжруулсан шахмал түлшийг айл өрхүүдэд картаар худалдан борлуулах бөгөөд айл бүрийн сууц, зуух, хэрэглээнээс шалтгаалж худалдан авах хэмжээ харилцан адилгүй байна. Тиймээс өрх болгон нэг карттай байна. Тухайн картаар худалдан авалт хийхдээ пос машинд уншуулахаас гадна, тухайн картыг унших андройт утасны апп байна. Энэ тохиолдолд худалдан авалт хийхэд ямар нэгэн хүндрэлт гарахгүй хэмээн тооцоолж буй юм. Сайжруулсан шахмал түлш боруулалх үнийн тухайд 25 кг-ын савлагаатай 1 шуудай түлш 3750 төгрөг байх бол 1 тонн нь 150.000 төгрөгөөр худалдаалагдана.