003-1.jpg

2019-07-17 16:39
Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн суут зохиолч Б.Шарав агсаныг ердөө есхөн хоногийн өмнө Хөдөлмөрийн баатар цолоор шагнаж байсан билээ. Тэрээр баярын сэтгэгдлээ сэтгүүлчдэд хуваалцахдаа: “Их урлагт 50 жил зүтгэсний маань үр шим ирж байна. Энэ зөвхөн миний гавьяа биш. Надтай хамтарч ажилладаг уран бүтээлчдийн шагнал. Мөн Монголын ард түмний хийж бүтээсэн их урлаг, тэр […]

avarzed.jpg

2019-07-17 16:22
Япон улсын Хоккайдо мужийн Асахигава хотоос бэлтгэсэн “Би Монгол хүн” нэвтрүүлэгт фермер Агваандоржийн Аварзэд оролцжээ. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул тэрээр тус мужид Панчёода үхрийн фермерийн аж ахуйн захирлаар ажиллаж байгаа юм байна. А.Аварзэд нь эх орондоо малын эмчээр ажиллаж байгаад ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнд ажиллах болж, улмаар 1990 онд алс холын арлын улсад суралцахаар зорьжээ. […]

002.jpg

2019-07-17 16:07
Эр хүний зориг тэвчээр, хатуужил, авхаалж самбаа, хүн хүнээ хайрлах сэтгэл, худал үнэнийг ялгах амьдралын арга ухаан гээд цагдаа хүний бүхий л чадварыг суулгадаг Эрүүгийн цагдаагийн албаны түүхт 85 жилийн ой тохиож байна. Хүн ардынхаа амар тайвны манаанд мөнхийн  зогсч байдгаараа тэдний алба, ажил үйлс цагаан мөртэй. Монголын Цагдаагийн байгууллагын удирдах бүрэлдэхүүний дийлэнх нь энэ албаар […]

dalai.jpg

2019-07-17 15:49
МЗЭ-ийн шагналт шог зохиолч Ж. Барамсай Хорин тавны жил орсон, одоо чи нөхөрт гармаар юм даа гэж ээж минь үглэж байна. Yеийн хүүхнүүд, танил тал, хамт ажилладаг нөхөд минь цөм л намайг “Хүнтэй суугаач?” гэж шахна. Yнэнийг хэлэхэд намайг тоогоод “Сууя” энэ тэр гэвэл ч би энүүхэн эндээ гэхэд уухайн тас л байгаа л даа. […]

1-0.jpg

2019-07-17 15:38
Монголын хурдан морины олимп шигшмэл морьдын “Их хурд -8″ уралдаан энэ сарын 20-21 өдрүүдэд Хүй долоон худагт болно. Гурван жилд нэг удаа болдог уралдааныг өмнөх жилүүдэд нэг өдөрт зохиодог байсан бол энэ жилээс хоёр өдөр хийхээр Монголын морин спорт уяачдын холбоо (ММСУХ)- оос төлөвлөжээ. “Их хурд-8” уралдаанд өмнөх “Их хурд” уралдааны эхний 15 байрт орсон, сүүлийн […]

1-6-1.jpg

2019-07-17 15:32
Албан үүргээ нэр төртэй биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, харамсалтайгаар амь насаа алдсан тээврийн цагдаагийн газрын албан хаагчдад хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг 2007 оноос хойш 12 дахь жилдээ зохион байгуулж байна. ТЦГ-ын 15 албан хаагч үүргээ биелүүлж яваад амь насаа алдсан байдаг аж. Тээврийн цагдаагийн албаны дайчин уламжлалаар суралцуулж албан хаагчдын төр, ард түмний өмнө […]

batzandan.jpg

2019-07-17 15:20
УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж буй. Өчигдрөөс эхлэн УИХ-ын чуулганы хуралдаанаар хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөж байв. Гэвч Ерөнхийлөгчийн зүгээс өчигдөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  хуулийн төсөл УИХ-д өргөн барьсан билээ. Уг саналыг одоо МАН-ын бүлгээр авч хэлэлцэж байгаа бөгөөд зарим гишүүдийн хувьд Ерөнхийлөгчийн санаачилсан […]

1-5-1.jpg

2019-07-17 14:38
Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч асан Г.Бум-Эрдэнэ нарт холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр /2019.07.16/ хянан хэлэлцлээ. Шүүхээс Г.Бум-Эрдэнэ нарт торгох ялыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Хэргийг сануулахад, Г.Бум-Эрдэнэ болон нийслэлийн Боловсролын газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Хан-Уул дүүргийн 32 дугаар сургуулийн эрх бүхий албан тушаалтнуудыг үгсэн тохирч, […]

ot.jpg

2019-07-17 14:34
“Рио Тинто” групп Монгол Улсад хэрэгжүүлж буй Оюу толгойн гүний уурхайн төслийн хуваарь, зардлын талаарх шинэчилсэн мэдээллийг гаргасан байна. “Өнгөрсөн таван сарын хугацаанд гүний уурхайн дэд бүтцийн гол байгууламжуудын нэг болох уурхайн удирдлагын өрөө, хацарт бутлуурыг бэлэн болгосон. Харин III болон IV босоо амны барилгын ажил жигд явагдаж байгаа бөгөөд II босоо амыг төлөвлөсөн ёсоор […]

33.jpg

2019-07-17 14:34
Монгол орны нийт нутгийн 60 хувьд зуншлага сайн буюу Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ зэрэг хангайн бүс, баруун аймгууд болох Ховд, Баян-өлгий, Увс, Завхан зэрэг нутгаар ургамлын гарц их байгаа аж. Энэ жил хур бороо элбэг байгаа нь өмнөх жилүүдтэй харьцуулахад сайн зуншлага болоход нөлөөлснийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн Бодлогын […]