Албан үүргээ нэр төртэй биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, харамсалтайгаар амь насаа алдсан тээврийн цагдаагийн газрын албан хаагчдад хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг 2007 оноос хойш 12 дахь жилдээ зохион байгуулж байна. ТЦГ-ын 15 албан хаагч үүргээ биелүүлж яваад амь насаа алдсан байдаг аж.
Тээврийн цагдаагийн албаны дайчин уламжлалаар суралцуулж албан хаагчдын төр, ард түмний өмнө хүлээсэн тангарагтаа үнэнчээр зүтгэж, албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан журамт нөхдөө эргэн дурсах, мөнхжүүлэх зорилгоор энэ танхимд цугласан билээ. Өнөөдрийн дурсамж уулзалтанд хүрэлцэн ирсэн хүндэт хүмүүсээ танилцуулъя.
- Улсын архитехникийн хэргийн шалган байцаах газрын ажилчны районы хоёрдугаар салаанд зохицуулагчаар ажиллаж байх үедээ алтан амиа алдсан Ж.Лхагвасүрэн агсны охин Л.Жавзмаа,
- Улсын архитехникийн хэргийн шалган байцаах газрын Сүхбаатарын районы дөрөвдүгээр салаанд цагдаа зохицуулагчаар ажиллаж байгаад амь насаа алдсан З.Ганбаатар агсны аав н.Загд гуай, түүний дүү З.Цогтбаатар
- Улсын архитехникийн хэргийн шалган байцаах газрын ажилчны районы хоёрдугаар салаанд бага дарга, ахлагч цолтой үүргээ гүйцэтгэж байгаад алтан амиа алдсан н.Бадмаабазар агсны охин, Б.Санждоосүрэн нөхрийн хамт
- Улсын архитехникийн хэргийн шалган байцаах газрын октяабрын районы гуравдугаар салаанд зохицуулагчаар ажиллаж байгаад амь насаа алдсан, н.Баттмөнх агсны дүү, н.Одончимэг нөхрийн хамт
- Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн тасагт цагдаа зохицуулагчаар ажиллаж байх үедээ алтан амиа алдсан н.Энхбат агсны охин, Э.Содгэрэл нөхрийн хамт
- Хамгаалалтын тасагт, цагдаа жолоочоор ажиллаж байх үедээ алтан амиа алдсан н.Өнөрбаатар агсны ээж, н.Дашдулам, зээ охин н.Өнө-Эрдэнийн хамт
- Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн тасагт цагдаа зохицуулагчаар ажиллаж байх үедээ алтан амиа алдсан н.Ганбаатар агсны эхнэр н.Уранчимэг охин, хүүгийн хамт
- Сонгинохайрхан дүүрэг дэх замын цагдаагийн газарт цагдаа зохицуулагчаар ажиллаж байх үедээ алтан амиа алдсан н.Гансүх агсны дүү, н.Бямбасүрэн
- Тээвэр замын тасгийн даргаар ажиллаж байх үедээ алтан амиа алдсан н.Батзориг агсны дүү, н.Ганзориг, н.Чинзориг нар хүрэлцэн ирсэн байна.
Тээврийн цагдаагийн газрын дэд дарга бөгөөд захиргааны удирдлагын газрын дарга цагдаагийн хурандаа, С.Жавхлантбаатар:
Бидниы урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Цагдаагийн байгууллагын хэмжээнд ажил үүргээ гүйцэтгэж яваад, цаг бусаар амь насаа алдсан албан хаагчдаа эргэн дурсдаг уламжлалтай. Цагдаагийн байгууллагад албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан 90 орчим албан хаагч байдаг. Эдгээр албан хаагчдаас авто замын хөдөлгөөн зохицуулж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажил үүрэг гүйцэтгэж амь насаа алдсан, замын цагдаагийн болоод тээврийн цагдаагийн албаны нийт 15 албан хаагч байдаг билээ. Эдгээр хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэж энэхүү арга хэмжээнд та бүгдийг урьж оролцуулж байна. Бид эдгээр албан хаагчдаараа үргэлж бахархаж, ард иргэдийн амгалан тайван байдал болон хөдөлгөөний аюулгүй байдлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж яваа. Хэдхэн хоногийн өмнө Баян-Өлгий аймагт цагдаагийн албан хаагч усанд амь насаа алдах гэж байсан ирэнийг авраад өөрөө алтан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан зэргээр цагдаагийн албан хаагчид хүний төлөө, иргэдийн амар тайван амьдралын төлөө амь насаа үл хайхран зүтгэдэг. Гэсэн хэдий ч бид албан хаагчдаа үеийн үед дурсах болно” хэмээлээ.