Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн суут зохиолч Б.Шарав агсаныг ердөө есхөн хоногийн өмнө Хөдөлмөрийн баатар цолоор шагнаж байсан билээ.
Тэрээр баярын сэтгэгдлээ сэтгүүлчдэд хуваалцахдаа:
“Их урлагт 50 жил зүтгэсний маань үр шим ирж байна. Энэ зөвхөн миний гавьяа биш. Надтай хамтарч ажилладаг уран бүтээлчдийн шагнал. Мөн Монголын ард түмний хийж бүтээсэн их урлаг, тэр түшиж, гол үзэл баримтлалаа болгож ирсний маань ач буян. Миний уран бүтээлийг үргэлж үнэлж байдаг ард түмэндээ, дэмждэг төр засагтаа үнэхээр их баярлаж байна хэмээсэн юм.
Хөдөлмөрийн баатар Б.Шарав ходоодны хорт хавдар гэсэн оноштойгоор гурван жил орчим эмчилгээ хийлгэж байгаад 2019-07-15 ны өдөр 67 насандаа таалал төгсч Монголын ард түмэн авьяас төгөлдөр нэгэн хөвүүнээсээ үүрд хагацсан.
“Монголын урлаг, хөгжмийн уран бүтээлийг улам өндөрт хөгжүүлээрэй” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцаж байсан нь магад эрхэм хүмүүний сүүлчийн захиас ч байсан байж болох юм.
Эрхэм хүмүүн таны “Сэрсэн тал”, ”Сэтгэлийн эгшиг”, “Гэгээн алсад одох юмсан” бүтээлүүд хэдэн зуун жил Монголын талыг сэрээж байх нь тодорхой.
Ум ма ни бад ме хум