wrestling.jpg
2019-06-11 16:28
“Токио-2020” зуны олимпийн XXXII их наадмын эрх олгох хамгийн эхний буюу гол тэмцээн есдүгээр сарын 14-22-нд Казахстаны Нур-Султан хотод болох бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ билээ. Нур-Cултаны дэвжээнд чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62, 68, 76, сонгомол бөхийн 60, 67, 77, 87, 97, 130 кг-ын жинд эхний […]

offshore.jpg
2019-06-11 16:09
Татварын шударга ёсны сүлжээнээс татварын хөнгөлөлттэй бүс нутгийн талаарх судалгааг анх удаа явуулж, аж ахуйн нэгжид татвараас зайлсхийхэд тохиромжтой орнуудын жагсаалтыг гаргасан байна. Уг жагсаалтыг Английн Виржин Арлууд, Бэрмуда, Кайман Арлууд, Нидерланд, Швейцар, Люксембург, Жерси, Сингапур, Багамас, Хонконг зэрэг орнууд тэргүүлжээ. Эдгээр орон бүс нутгаар дамжуулан татвараас зайлхийх явдал түгээмэл байдаг талаар судалгааны дүгнэлт гарчээ. […]

12-3.jpg
2019-06-11 16:07
Ухаалаг гар утас үйлдвэрлэгч “Huawei” АНУ-ын хоригт өртөж, цаашид android үйлдлийн системийг хэрэглэх боломжгүй болсон билээ. Тэгвэл тус компани орлуулж болохуйц үйлдлийн системийг ОХУ-аас авах боломжтой талаар The Bell цахим сонинд мэдээлжээ. “Huawei”-н төлөөлөгч нар ОХУ-ын эрх бүхий хүмүүстэй энэ асуудлаар аль хэдийнэ уулзаж ярилцсан гэнэ. “Huawei”-н сонирхоод байгаа үйлдлийн системийг “Аврора” гэдэг бөгөөд Финляндын “Sailfish”-ийн […]

yavgan-zam.jpg
2019-06-11 16:02
Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн оны наймдугаар сарын 31-нд  иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор явган хүний замыг хааж, зөвшөөрөлгүй барьсан хайс, хашааг буулгах ажлыг эхлүүлсэн. Уг ажлыг өнгөрсөн оны есдүгээр сараас эрчимжүүлж, мөн иргэдийн мэдээллийн дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтнүүд тухайн байршилд очиж, судалгаа хийн, шаардлагатайг нь […]

10-4.jpg
2019-06-11 15:58
Энэ сарын 14-нөөс 28-ны хооронд явагдах “Хааны эрэлд- 2019” сургуулилалтад Монгол Улсын Зэвсэгт хүчин болон АНУ-ын Энэтхэг-Номхон далайн Командлалын зүгээс оролцохоо мэдэгджээ. Тус сургуулиалт АНУ-ын Энэтхэг-Номхон далайн Командлалын хамтарсан дэмжлэгтэйгээр Монгол Улсын Зэвсэгт хүчин жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Бүс нутгийн аюулгүй байдал, энх тайвныг сурталчлах уг хамтарсан сургуулилт нь энэ онд 17 дахь жилдээ […]

09-4.jpg
2019-06-11 15:47
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас төрийн өндөр албан тушаалтан болон тэдний ах, дүү, хамаатан саданд урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгосон дуулиан өнгөрсөн жилийн аравдугаар сард дэгдсэн. Түүнээс хойш тус сангаас олгох зээлийг түр зогсоож, журмыг нь шинэчлэх болсон юм. Журмыг шинэчлэн боловсруулж, мөрдөхөд бэлэн болсныг ХХААХҮ- ийн сайд Ч.Улаан өчигдөр мэдээллээ. Тэрбээр “ХХААХҮ-ийн сайд […]

undsen-huuli-3.jpg
2019-06-11 15:44
Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт хийх төсөл өргөн баригдсан. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн өчигдөр мэдээлснээр Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж, ээлжит бус чуулганаар хэлэлцэх юм байна. Тийм учраас Үндсэн хуулинд орж буй нэмэлт, өөрчлөлтүүдийн талаар уншигч та бүхэндээ мэдээлэл өгөх үүднээс судлаачдын байр суурийг цуврал байдлаар […]

08-4.jpg
2019-06-11 15:43
Өчигдөр /2019.06.10/ Улаанбаатар Эрээн чиглэлийн суудлын галт тэрэгний вагоны үйлчлэгч ажилтай Б гэгч 23 кг дэрвэгэр жиргэрүү гэх хатаасан ургамлыг нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байгаад гаалийн ажилтнуудад баригджээ. Галт тэрэгний ажилтан өөрийн хариуцан ажилладаг хэсгийн галт тэрэгний боодолтой бохир цагаан хэрэглэл дунд энэ ургамалыг нуусан байжээ. Дэрвэгэр жиргэрүүг түүн бэлтгэж, гадаад улсад […]

06-8.jpg
2019-06-11 15:37
МҮХАҮТ, Монголын махны холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо хамтран хилээр амьд мал гаргах, экспортлохыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр Монголын махны холбооны зүгээс хилээр амьд мал гаргахгүй байх асуудлыг яаралтай хэлэлцүүлэхийг ҮАБЗ-өөс хүсэн, албан бичиг хүргүүлж байгаагаа хэллээ.  Учир нь өнөөдөр Монгол Улсад мал төхөөрч боловсруулах 50 гаруй үйлдвэр бий. Энэ […]

04-9.jpg
2019-06-11 15:33
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох 4, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох 1, “Монголросцветмет” ХХК-д холбогдох 1, нийт 6 нэхэмжлэлийн шаардлага гаргаад байсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нэхэмжлэлээсээ татгалзжээ. Тэр нэхэмжлэлдээ “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид бүртгэн авч шилжүүлэхтэй холбогдуулан “Эрдэнэт […]