Ухаалаг гар утас үйлдвэрлэгч “Huawei” АНУ-ын хоригт өртөж, цаашид android үйлдлийн системийг хэрэглэх боломжгүй болсон билээ. Тэгвэл тус компани орлуулж болохуйц үйлдлийн системийг ОХУ-аас авах боломжтой талаар The Bell цахим сонинд мэдээлжээ.
“Huawei”-н төлөөлөгч нар ОХУ-ын эрх бүхий хүмүүстэй энэ асуудлаар аль хэдийнэ уулзаж ярилцсан гэнэ. “Huawei”-н сонирхоод байгаа үйлдлийн системийг “Аврора” гэдэг бөгөөд Финляндын “Sailfish”-ийн бааз дээр суурилсан үйлдлийн систем юм байна. Энэ үйлдлийн системийг ОХУ-ын төрийн өмчит «Ростелеком» компани, бизнесмэн Григороий Березкин нар эзэмшдэг юм байна.