Энэ сарын 14-нөөс 28-ны хооронд явагдах “Хааны эрэлд- 2019” сургуулилалтад Монгол Улсын Зэвсэгт хүчин болон АНУ-ын Энэтхэг-Номхон далайн Командлалын зүгээс оролцохоо мэдэгджээ.
Тус сургуулиалт АНУ-ын Энэтхэг-Номхон далайн Командлалын хамтарсан дэмжлэгтэйгээр Монгол Улсын Зэвсэгт хүчин жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Бүс нутгийн аюулгүй байдал, энх тайвныг сурталчлах уг хамтарсан сургуулилт нь энэ онд 17 дахь жилдээ явагдах гэж байгаа юм.
Энэ удаагийн сургуулилалтад АНУ-аас ойролцоогоор 220, Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 900 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцох гэнэ. Мөн Австрали, Балба, Бангладеш, Бенин, БНХАУ, БНСУ, Вьетнам, Замби, ИБУИНВУ, Израиль, Индонез, Иордан, Камбож, Канад, Катар, Малайз, Молдав, Перу, Руанда, Сингапур, Того, Уругуай, Фижи, Филиппин, Хорват, Шинэ Зеланд, Шри-Ланка, Эль-Сальвадор, Япон зэрэг оронд урилга явуулжээ.