02-29.jpg
2019-03-27 12:13
Испанийн “Барселона” клуб, Аргентины шигшээ багийн довтлогч Лионель Месси 7000 еврогийн үнэ бүхий шинэ гар утастай болжээ. Гар утас ийм өндөр үнэтэй байгаа нь 24 каратын алтан гадартай нь холбоотой юм байна. Мессигийн энэ удаагийн сонголт нь iPhone XSMax хэмээх 1,3 мянган еврогийн үнэтэй утас болсон байна. Гэхдээ энэ нь түүнд чамлалттай санагдсан бололтой, утасны […]

2-10.jpg
2019-03-27 12:02
Америкийн Мичигана мужийн хос Жуди, Уилл Уэбб нар 56 жил ханилсны эцэст нэг өдөр тэнгэртээ хальжээ. Энэ тухай ABC News мэдээллээ. Эхнэр, нөхөр хоёр нэг эмнэлэгт, хэдхэн цагийн зайтай амьсгал хураасан байна. Тэд амьсгал хураахаасаа өмнө гар гараасаа хөтлөлцсөн байсан гэж онцлон тэмдэглэжээ. Жуди, Уилл Уэбб нар 14 настайдаа анх танилцсан аж. Эх сурвалж: gazeta.ru

1-15.jpg
2019-03-27 11:56
Грекүүд хүнийг тамлах, яргалах, зандалчлах тал дээрээ бараг анхдагчид гэж хэлж болно. Тэр дундаа Фаларидын зэс бух хэмээх ганган төхөөрөмжийг яргалал, цаазын ял гүйцэтгэхэд ашигладаг байв. Грекүүд бухын хэлбэр гаргасан их учиртай. Энэ нь үнэмлэхүй засаглалыг илэрхийлэхээс гадна бухын толгой нь хүний өргөл барьц шаардсан Молох, минотаврыг дүрсэлдэг. Афины зэс барималч Перилл яргаллын энэ төхөөрөмжөө […]

smart.jpg
2019-03-27 11:50
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён энэ сарын 27-ныг хүртэл манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Ли Наг Ён “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, зочиллоо. Уулзалтанд БНСУ-ын “Корей Смарт Карт” корпорацын ерөнхийлөгч Ким Тэ Гыг болон БНСУ-аас Монгол Улсад суугаа […]

jast.jpg
2019-03-27 11:47
Канадын дуучин Жастин Бибер хөгжмийн карьертаа түр завсарлага авахаар төлөвлөж байгаагаа зарлалаа. Тэрбээр Instagram хуудсаараа дамжуулан ийм мэдээлэл хийсэн байна. Ийм шийдвэр гаргах болсон нь гэр бүлийн хүндрэл бэрхшээл, эрүүл мэндийн асуудалтай холбоотой гэнэ. “Яг одоо би бусдын адил өөрт үүсээд байгаа гүн гүнзгий зарим асуудлаа шийдвэрлэхэд хамаг анхаарлаа хандуулж байна. Би гэр бүлээ хадгалж […]

iiiiiiiiiiiiiiiii.jpg
2019-03-27 11:47
БЗД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай ресорт” болон “Асем Вилла” хотхоны бохирын шугам задарч, бохир нь хальж Туул гол руу цутгасан талаар өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал, хоёрдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд “Асем Вилла” хотхоны цэвэр, бохирын шугамд гэмтэл гарч их хэмжээний ус алдаж, бохир нь Туул голтой нийлсэн байсан юм. Уг хотхонд […]

oldwor.jpg
2019-03-27 11:39
Хятадын нутгаас хууль бус замаар ирсэн түүхийн олдворуудыг буцааж өгөх болсноо Италийн засгийн газар өчигдөр зарлажээ. Чулуун зэвсгийн үеэс эхлээд Мин улсын үеийг хүртэл хамарсан нийт 796 ширхэг олдвор үүнд багтаж байгааг Италийн соёлын яам мэдээлсэн байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Милан хотын шүүх эдгээр эд зүйлсийг Хятадад буцааж өгөх шийдвэр гаргаж байсан ч засгийн […]

tuw-1.jpg
2019-03-27 11:33
Цагдаагийн алба хаагч өчигдөр /2019.03.26/ шөнө зургаан давхраас унасан жирэмсэн эмэгтэйн амийг аварсан талаар бид мэдээлсэн. Харамсалтай нь, өндрөөс унасан эмэгтэй хавсарсан гэмтэлтэй байсан бөгөөд гэмтлээ даахгүй нас барсан гэх мэдээллийг ГССҮТ-өөс өглөө. Тодруулбал, өндрөөс үсэрсэн 17 настай А гэгч жирэмсэн эмэгтэй өчигдөр зургаан давхраас унаж байсныг цагдаа аварсан мэдээлэл цацагдсан. Гэвч, тэрээр өнөө өглөөний […]

UABZ.jpg
2019-03-27 11:19
Өнөөдөр Монгол Улсад өрнөж буй үйл явдалтай ижил төстэй зүйл гучаад оны Германд болж байв. Энэ тухай “Өглөөний хүн” буланд ярилцлага өгөхдөө ярьж байсан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайханы ярианаас товчлон хүргэе. НЭГ. ВАЙМЕРИЙН ЖИШЭЭ БУЮУ АРДЧИЛСАН ЗАМААР ГАРЧ ИРЭЭД АРДЧИЛЛЫГ НЬ УСТГАХ Тодорхой хугацаанд оршиж байгаад үгүй болсон ардчилсан улсуудын жишээ бий. 1919 онд […]

an-1.jpg
2019-03-27 11:14
УИХ-ын чуулганы өчигдрийн ээлжит бус хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат эдгээр хуулийн төсөл нь Үндсэн хууль зөрчиж байна […]