updown2019-02-28 15:30
jonnnn.jpg
1min0
Ханой хотноо болж буй АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт үр дүнд хүрч чадсангүй. Хуваарь ёсоор бол 15 цагт хоёр орны удирдагчид хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурах ёстой байсан ч хэвлэлийн хурал цуцлагдсан байна. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс “Гарын үсэг зурагдахгүй” гэж мэдэгджээ.Хэлэлцээр цуцлагдсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна.Дээд хэмжээний уулзалт болж байсан […]

updown2019-02-28 15:13
aanha.jpg
1min0
‘’Тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн бүрэн бүтэн байдал’’ хэсэгчилсэн арга хэмжээг Баянзүрх дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтсээс зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл болон дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн бүрэн бүтэн байдалд […]

updown2019-02-28 14:55
shine-shuugch-nar.jpg
3min0
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд шинээр томилогдсон шүүгч, Ерөнхий шүүгч нарт зарлиг гардууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр “Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай” 27 дугаар зарлиг гаргаж: -Гансүхийн Есөн-Эрдэнийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны […]

updown2019-02-28 14:55
zzzzzz-2.jpg
1min0
Талийгаач шүүгч Б-гийн хэргийн талаар мөрдөн байцаах албанаас өнөөдөр (2019.02.28) мэдээлэл хийлээ.Цагдан хорих 461 дүгээр ангид болсон үхлийн талаар хийсэн шалгалтын дүнг ШШГЕГ танилцуулж байна. МБА-ны хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийг чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, хошууч С.Ууганбаяр “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр талийгаачийн талаар санаатай алсан, захиалгаар ийм хэрэг үйлдсэн гэх мэдээлэл цацагдсан. Мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгтэй […]

updown2019-02-28 14:06
uvs.jpg
1min0
Хаваржилт хүндэрсэн Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Хөвсгөл, Увс аймагт улсын нөөцөөс 4000 тонн өвс, 3000 тонн тэжээлийг 50 хувийн хямд үнээр олгохоор боллоо. Мөн түүнчлэн Улсын онцгой комиссын даргын 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн тушаалаар хаваржилт хүндэрсэн зарим аймагт Шуурхай бүлэг томилон ажиллуулахаар боллоо. Улсын онцгой комиссын шуурхай бүлгийн ахлагчаар Улсын […]

updown2019-02-28 13:31
gmail.jpg
1min0
Та одоо болтол Yahoo мэйл ашигласаар байна уу? Тэгвэл яг одоо Gmail ашигла гэж зөвлөмөөр байна. Учир нь и-мэйл хэрэглэгчдийн ихэнх нь хүчирхэг Gmail-ийг ашигладаг. Google-ийн идэвхтэй хэрэглэгчиддээ зориулаад хүмүүсийн төдийлөн мэдээд байдаггүй gmail-ийн найман нууцыг дэлгэж байна. 1. Хавсралт (attachment) Хэн нэгэн рүү мэйл бичиж байгаад файлаа хавсаргахаа заримдаа мартчихсан байдаг. Gmail-тэй байхад энэ […]

updown2019-02-28 12:58
nith-1.jpg
1min0
НИТХ-ын ээлжит XXII хуралдаан өнөөдөр (2019.02.28) 09:00 цагт эхлэх байсан ч 45 төлөөлөгч танхимдаа орж ирэхгүй байсаар хойшлогдохоор боллоо. НИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаар нийслэлийн засаг даргаар С.Амарсайханыг сонгож, өчигдөр (2019.02.27) түүнийг Ерөнхий сайд батламжилж, тамга тэмдгийг нь гардуулсан. Тиймээс түүний орны хүнийг сонгох учиртай. Одоогоор НИТХ-ын даргад хоёр хүний нэр яригдаж байна. Тодруулбал, МАН-ын […]

updown2019-02-28 12:32
gemt-etgeed.jpg
1min0
Нийслэл хотын хэмжээнд орон сууцны байруудад бага насны хүүхэд байгаа айлуудын судалгааг хийж, хуурч мэхлэх замаар гэрт нь орж айлган сүрдүүлэн эд зүйлийг нь хулгайлсан “Ш” гэгчийг энэ сарын 2-ны өдөр баривчилсан бөгөөд энэ төрлийн 30 гаруй гэмт хэрэг үйлдсэнээ мэдүүлсэн байна. Уг этгээдийг цагдан хорих 461-р ангид цагдан хорьж шалгаж байгаа аж. Тухайн этгээд […]

updown2019-02-28 12:21
alt.jpg
1min4
Венесуэлийн төв банкны агуулахаас өнгөрсөн долоо хоногт доод тал нь найман тонн алт алга болжээ. Энэ талаар Засгийн газа, Боливарын Бүгд Найрамдах Улсын сөрөг хүчний парламентын эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн Reuters агентлаг мэдээлсэн байна. Үнэт металлыг төв банкны тэргүүн Каликсто Ортега эх орондоо байхгүй  өдөр Засгийн газрын тусгай тээврээр зөөвөрлөсөн гэж баталжээ. Одоогийн байдлаар алт […]

updown2019-02-28 12:13
oin-tyumer.jpg
1min0
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн “Зүүн харгистай” гэдэг газар ойн түймэр гарч, онцгой байдлын газар энэ мягмар гарагт буюу хоёрдугаар сарын 26-ны өдрийн 15:50 цагт энэ талаарх мэдээллийг хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн болон Цагдаагийн байгууллагын алба хаагч, орон нутгийн иргэн гээд нийт […]