‘’Тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн бүрэн бүтэн байдал’’ хэсэгчилсэн арга хэмжээг Баянзүрх дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтсээс зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл болон дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт, шалгалт хийж байна.
Өнөөдрийн байдлаар тус хэлтсийн албан хаагчид дүүргийн НҮГ-1,2,3,4 ОНӨААТҮГ-ын техник хэрэгсэл болон MCS-CocaCola ХХК-ийн автомашинуудад шалгалт хийж заавар зөвлөгөө өглөө. Замын хөдөлгөөнд оролцож байхдаа замын тэмдэг тэмдэглэгээ, хайс хашлага, замын байгууламж эвдсэн буруутай этгээдийг хяналтын камерын тусламжтайгаар илрүүлэн нөхөн төлүүлж байгаа аж.
Эх сурвалж: ТЦА