Ханой хотноо болж буй АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт үр дүнд хүрч чадсангүй. Хуваарь ёсоор бол 15 цагт хоёр орны удирдагчид хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурах ёстой байсан ч хэвлэлийн хурал цуцлагдсан байна. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс “Гарын үсэг зурагдахгүй” гэж мэдэгджээ.Хэлэлцээр цуцлагдсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна.Дээд хэмжээний уулзалт болж байсан газраас удирдагчид өөр өөрсдийн байрлаж буй зочид буудал руу явсан мэдээлэл байна.Д.Трампын хувьд өнөө үдэш нутаг буцах хуваарьтай байгаа. Харин Умард Солонгосын залуу удирдагч Вьетнамд хийх айлчлалаа үргэлжлүүлэх юм.