Нийслэл хотын хэмжээнд орон сууцны байруудад бага насны хүүхэд байгаа айлуудын судалгааг хийж, хуурч мэхлэх замаар гэрт нь орж айлган сүрдүүлэн эд зүйлийг нь хулгайлсан “Ш” гэгчийг энэ сарын 2-ны өдөр баривчилсан бөгөөд энэ төрлийн 30 гаруй гэмт хэрэг үйлдсэнээ мэдүүлсэн байна. Уг этгээдийг цагдан хорих 461-р ангид цагдан хорьж шалгаж байгаа аж.
Тухайн этгээд нь эд зүйл хулгайлж байгаад баригдсан тохиолдолд хүүхдүүдийг зодох, дарамтлах гэх зэргээр айлгаж эд зүйлийг авч явдаг байжээ.
Хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн Шалгах Газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна. Ш нь урьд өмнө нь хулгайлах төрлийн гэмт хэрэг үйлдсэний улмаас хоёр удаа ял шийтгэл эдэлж байжээ.