Талийгаач шүүгч Б-гийн хэргийн талаар мөрдөн байцаах албанаас өнөөдөр (2019.02.28) мэдээлэл хийлээ.Цагдан хорих 461 дүгээр ангид болсон үхлийн талаар хийсэн шалгалтын дүнг ШШГЕГ танилцуулж байна.
МБА-ны хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийг чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, хошууч С.Ууганбаяр “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр талийгаачийн талаар санаатай алсан, захиалгаар ийм хэрэг үйлдсэн гэх мэдээлэл цацагдсан.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгтэй холбоотой асуудлаар бүх талаас нь шалгаж байна. 461-р ангийн хяналтын камерийг бүрэн эхээр нь хуулж авсан. Хяналтын камерийн бичлэгт үзлэг шалгалт явагдаж байна. Амь хохирогчийн үхлийн шалтгаан болон тус газраас эд мөрийн баримтууд шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжилгэээ хийлгэхээр шинжээч томилсон. Одоогоор хараахан дүгнэлт гараагүй байна. Мөрдөн шалгах ажиллагааг бид хурдан шуурхай бүх талаас нь үнэн бодитой анхаарч ажиллаж байна” гэв.
Бид зөвхөн прурокурорын зөвшөөрснөөр мэдэгдэх бололцоотой гэж заасан хэмжээнд өнөөдрийн мэдээллийг хүргэж байна. ШШҮХ-гээс амь хохирогчид хийсэн шинжилгээний дүгнэлт гараагүй байгаа болохоор энэ талаар хэлэх боломж байхгүй. Хэргийн газрын үзлэгээр гэрээслэл хурааж авсан. Камерийн бичлэгийг хурааж авсан байгаа. Алдагдсан зүйл байхгүй гэх тайлбар ч өгөв.
Шалгалтаар тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч, давхрын харуул хамгаалалтын ажилтан дүрс бичлэгийн ажилтан нар ажилдаа хариуцлагагүй хандсан, сонор сэрэмж алдсан, ерөнхий эргүүлээр ажиллаж байсан ээлжийн дарга хяналтаа сулруулсан зэрэг зүйл тогтоогдсон болохыг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дэд дарга, хурандаа С.Буянжаргал онцоллоо.