MAN.jpg

2018-12-17 18:18
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр (2018.12.17) хуралдаж намын Бага хурлаа энэ сарын 19-нд хийхээр товложээ. Энэ удаагийн хурлаар нам доторх талцалын талаар, зарим гишүүнийг үлдээх эсэхийг шийдэх гэх мэтчилэн тэд хэлэлцэх ёстой, ард түмэнд хүлээлт үүссэн олон асуудлыг шийдвэрлэх учиртай. Тал бүрээс ирсэн шаардлагуудад хариу өгөх, төрийн ажлыг гацаанаас гаргах арга замыг тодорхойлох энэ удаагийн хурал […]

pppppppp.jpg

2018-12-17 17:37
Одоогоос 75 жилийн өмнө “Тарас Бульба”, “Амьгүй албат” зэрэг олон бvтээлээрээ алдаршсан зохиолч Николай Гоголийн шарилыг Даниловын сүмийн оршуулгын газраас зөөсөн аж. Гэтэл талийгаачийн авсны тагийг нээж узтэл зохиолчийн толгой хажуу тийшээ харсан байжээ. Тухайн уед Оросод төдийгvй Европод ч “летаргия” гэдэг өвчний талаар сайн мэддэггүй байсан тул эхний үед бvгд гайхсан гэдэг. Харин эрдэмтэн, […]

MAN-1.jpg

2018-12-17 16:53
МАН гишүүд дэмжигчид “Намаа цэгцлэх хөдөлгөөн” байгуулан намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон намын Хяналтын ерөнхий хороонд гурван заалт бүхий шаардлага хүргүүлж буйгаа өнөөдөр (2018.12.17) мэдэгдэв. МАН-д үүссэн дотоод зөрчил төрийн үйл ажиллагааг тасалдуулахад хүргэж байгаа тул гишүүд дэмжигчид зохион байгуулалтад орсон гэж байна. “Намаа цэгцлэх хөдөлгөөн”-ний шаардлага: МАН-ын дүрмийн 21.2-т заасны дагуу намын бага хурлыг яаралтай […]

NUB.jpg

2018-12-17 16:38
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 52 дахь Бүгд хуралдаанаар Монгол Улсаас хоёр жил тутам санаачлан хэлэлцүүлдэг “Ардчиллын боловсролын тухай” тогтоолын төслийг нийтийн зөвшилцлөөр баталлаа. “Ардчиллын боловсролын тухай” тогтоолд ардчилсан засаглал, энх тайван, хөгжил болон хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, хамгаалах асуудлын уялдаа холбоог дахин нотлохын зэрэгцээ ардчилал, сайн засаглал, […]

DD-1.jpg

2018-12-17 16:31
Нийслэлийн Прокурорын газарт АТГ-аас Улсын ерөнхий прокурор, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг хорьж шалгах хүсэлт тавьсан гэх мэдээллүүд цацагдаж буй. АТГ Х.Тэмүүлэнгийн 2014 онд анх олон нийтийн сүлжээгээр дэлгэсэн 4 сая ам.долларын баримт, Алтан дорнод Монгол компанийн захирал Т.Ганболдын энэ мөнгийг өгсөн хэмээн мэдүүлсэн ярилцлагад дурдагдсан хэргээр түүнийг шалгах ажлыг эхлүүлжээ. АТГ дуудан байцаалт өгч байгаагаа […]

gazaraaaa.jpg

2018-12-17 16:17
УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшлийн “Капитал” банкийг Авлигатай Тэмцэх Газраас шалгаж, бичиг баримт хурааж авсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл яг одоо АТГ-т УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас байцаалт авч байна. Тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан “Доктор МЭИК” компаниараа дамжуулан ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн зээл авсан юм. Уг зээлтэй нь холбогдуулан “Капитал” банкны бичиг баримтыг хурааж, шалгаж […]

gal-2.jpg

2018-12-17 15:23
Өнгөрсөн ням гаригт Японы хойд нутагт байрлах Хоккайдо арлын Саппоро хотын нэгэн зоогийн газарт газ дэлбэрсний улмаас 42 хүн бэртэж гэмтсэн талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. Дэлбэрэлтийн улмаас тус зоогийн газрын цонхнууд хагаран, ойр орчмын газруудад модны хог хаягдал хөглөрсөн байна.  Гал сөнөөгчид галыг унтраахаар зургаан цагийн турш ажилласан байна. […]

jjjjjjj.jpg

2018-12-17 14:52
Утаа жирэмсэн эхийн эрхтэн тогтолцоо, цаашлаад ургийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ? Хариултыг, зөвлөмжийн хамт 3D видеоноос үзнэ үү. [fbvideo link=”https://www.facebook.com/unicefmongolia/videos/1038253126346268/” width=”690″ height=”300″ onlyvideo=”1″]

em-1.jpg

2018-12-17 14:02
Томуу, томуу төст өвчин ихсэж байгаатай холбогдуулан дүүргийн эрүүл мэндийн төвүүд ажлын болон амралтын өдрүүдэд дээрх цагийн хуваарийн дагуу уртасгасан цагаар ажиллаж иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар үзүүлж байна. Түүнчлэн эцэг, эхчүүд бага насны хүүхдээ ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд хэрхэн асарч сувилах, өвчний шинж тэмдгийг хэдийд таньж мэдэх, тохирох эм […]

shuurhai.jpg

2018-12-17 14:01
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр ээлжит шуурхайгаа хийлээ. Яамны бүх газар, хэлтсийн дарга нар оролцсон шуурхайгаар жилийн эцэс болж буйтай холбогдуулан хууль журмын дагуу 2018 онд тус яамнаас хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон бусад тайлангуудыг чанартай гаргаж, хугацаанд нь ЗГХЭГ, холбогдох бусад байгууллагуудад хүргүүлж ажиллахыг бүх газар, хэлтсүүдэд үүрэг болгов. Мөн ирэх […]