Нийслэлийн Прокурорын газарт АТГ-аас Улсын ерөнхий прокурор, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг хорьж шалгах хүсэлт тавьсан гэх мэдээллүүд цацагдаж буй. АТГ Х.Тэмүүлэнгийн 2014 онд анх олон нийтийн сүлжээгээр дэлгэсэн 4 сая ам.долларын баримт, Алтан дорнод Монгол компанийн захирал Т.Ганболдын энэ мөнгийг өгсөн хэмээн мэдүүлсэн ярилцлагад дурдагдсан хэргээр түүнийг шалгах ажлыг эхлүүлжээ. АТГ дуудан байцаалт өгч байгаагаа ч Д.Дорлигжав хэвлэлийнхэнд нуугаагүй байна.
Гэхдээ одоогоор нийслэлийн Прокурорын газар болоод Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд АТГ-аас Д.Дорлигжавыг саатуулах тухай хүсэлт ирүүлээгүй байгаа аж.
Д.Дорлигжав 2014 онд УЕП-ын албан тушаалаас Хууль зүйн сайд болон дэвшиж байв. Энэ үедээ тэр Х.Тэмүүжинг гүтгэлэг тараасан. Хууль зүйн сайд хүн аливаа юмыг нягталж байж, нийтлэх учиртай баймаар юм. Энэ асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулна” хэмээн мэдэгдэж байсан юм.
Гэвч энэ дуулианыг шалгах ажиллагаа явуулаагүй. Д.Дорлигжав өнөөдөр Ийгл телевизээр ярилцлага өгөх юм байна. Энэ удаа тэр нэр холбогдсон дуулиандаа тайлбар өгөх бололтой.
1 comment
шалгаж байна шалгалт үргэлжилж байна Тэгээд чимээгүй болно л доо, Их сүржигнэх бол өөртэй нь тохирсон нөхцөлд АТГ нэг сар хориод гаргадаг гсн, энэ удирдлагуудыг өөрчлөөгүй цагт шалгаад хэрэггүй ээ