МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр (2018.12.17) хуралдаж намын Бага хурлаа энэ сарын 19-нд хийхээр товложээ.
Энэ удаагийн хурлаар нам доторх талцалын талаар, зарим гишүүнийг үлдээх эсэхийг шийдэх гэх мэтчилэн тэд хэлэлцэх ёстой, ард түмэнд хүлээлт үүссэн олон асуудлыг шийдвэрлэх учиртай. Тал бүрээс ирсэн шаардлагуудад хариу өгөх, төрийн ажлыг гацаанаас гаргах арга замыг тодорхойлох энэ удаагийн хурал нэлээд халуун өрнөх бололтой.