09:00 цагт: “Туушин” зочид буудлын “Сүлд” танхимд Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах уулзалт болно.

09:00 цагт: Төрийн ордны их танхимд “Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг болно.

09:30 цагт: “Монгол Улсын сав, баглаа боодол үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн анхдугаар зөвлөлдөх уулзалт” Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын хурлын танхимд эхэлнэ.

10:30 цагт: Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд очиж ажиллана.

11:00 цагт: Үндэсний мэдээллийн төвд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлөөс “Хонгилын түлхүүр Х.Энхжаргалын гарт байна” сэдвээр хэвлэлийн бага хурал болно.

11:00 цагт: Төрийн ордны Иргэний танхимд “МАНАН дэглэм ба ард түмний нэгдэл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн