Одоогоос 75 жилийн өмнө “Тарас Бульба”, “Амьгүй албат” зэрэг олон бvтээлээрээ алдаршсан зохиолч Николай Гоголийн шарилыг Даниловын сүмийн оршуулгын газраас зөөсөн аж. Гэтэл талийгаачийн авсны тагийг нээж узтэл зохиолчийн толгой хажуу тийшээ харсан байжээ.
Тухайн уед Оросод төдийгvй Европод ч “летаргия” гэдэг өвчний талаар сайн мэддэггүй байсан тул эхний үед бvгд гайхсан гэдэг. Харин эрдэмтэн, судлаачид түүнийг “амьдаар нь оршуулсан” байж магадгvй гэсэн дүгнэлт хийсэн аж. Н.В.Гоголь өөрийн найзын эхнэр Екатерина Хомяковад хязгааргүй хайртай байсан боловч тэр нь гэнэт нас баржээ. Хайртай хүнийх нь үхэл Гоголийн сэтгэлийг шаналган зовоож, хямруулсан байна. Тун удалгvй тэр “Амьгvй албат” романыхаа хоёрдугаар дэвтрийн гар бичмэлийг шатааж, хэвтэрт оржээ.
Эмч нар Гоголийг тайвшруулах эмчилгээ хийсэн боловч олигтой үр дүнд хүрсэнгvй. Удалгvй зохиолч нас баржээ. Гэвч энэ үхлийн нууц одоо хүртэл тайлагдахгvй байна. Тухайн үед зохиолчийг хэн нь ч түр зуур гүн нойронд автсан гэдгийг өөрөөр хэлбэл, “летаргия” гэдэг өвчнөөр өвчилснийг нь мэдээгvй бололтой. Ийм учраас В.Гоголь авсан дотроо хөрвөөсөн байж магадгүй гэж эрдэмтэд таамагладаг. Энэ нь эцсийн дүгнэлт биш юм.
Ер нь түр зуур гүн нойрсолт буюу “летаргия” гэж ямар өвчин юм бэ. Lethargia нь “Lethe-мартах”, “Аrgia-хөдөлгөөнгүй” гэсэн Грек үгнээс гаралтай аж. Летаргия өвчнөөр өвдсөн хэн нэгнийг нас барсан хүнээс ялгахад маш хэцүү байдаг гэнэ. Сэтгэлийн хөөрөлд хэт автсан, ядарч туйлдсан эсвэл гэнэтийн ямар нэгэн цочролд орсон үедээ хvн “летаргия” өвчнөөр өвддөг болохыг эрдэмтэд тогтоожээ. Хүн энэ өвчнөөр ганц хоёр цаг, олон хоног, хэдэн арван жил ч өвдөж болзошгүй байдаг гэнэ.
Гэхдээ өвчтөн эргэн тойронд болж байгаа зүйлийг мэдэрдэг аж. Тэднийг гадна талаас нь харахад огт хөдөлгөөнгүй байдгийн зэрэгцээ бодисын солилцоо нь үлэмж буураад зогсохгvй, уураг тархины vйл ажиллагаа, зүрх судасны нь цохилт тасалддаг байна. Энэ үед нь хүнийг түр зуур гүн нойрсч уу, эсвэл нас барж уу гэдгийг зааглаж тогтоох хэрэг гардаг аж. Олон жилийн турш бөх унтсан хүмүүс нойрсож буй хугацаандаа хөгширдөггүй байна. Харин тэд сэрсэн даруйдаа хоёр гурван жилийн дотор маш түргэн хөгширдөг гэнэ.
Летаргия өвчнөөр яагаад өвддөг учир шалтгааныг өдгөө ч гүйцэд тогтоож чадаагүй байна. Уг өвчинтэй холбоотой итгэхэд бэрх элдэв яриа дэлхийгээр нэг таржээ. Тухайлбал, XIV зууны үед Италийн алдарт яруу найрагч Франческо Петрарка 40 насандаа хүнд өвдөж, хэдэн өдрйин турш ухаангvй хэвтсэн байна. Сүүлдээ бvгд яруу найрагчийг нас баржээ хэмээн үзэж, түүнийг оршуулахаар зэхэж эхлэв. Аз болоход, тухайн vед хүнийг амьсгаа хурааснаас нь хойш нэг хоног өнгөрөхөөс нааш оршуулах нь битгий хэл, цогцсыг нь хөдөлгөхийг хуулиар хориглосон байж. Франческо “оршуулах” ёслол болохоос яг нэг хоногийн өмнө гүн нойрноосоо сэрж, эрүүл саруул болжээ. Энэ явдлаас хойш нэрт яруу найрагч хорвоод дахин гучин жил насалж, хамгийн алдартай сонетуудаа бичсэн гэдэг.
Английн нэрт зохиолч Уилки Коллинз, Герберт Уэлс нар “летаргия” өвчнөөс үхтэл айдаг байсан гэнэ. Тэр ч байтугай, Уилки Коллинз унтахынхаа өмнө “Намайг үхлээ хэмээн үзэхийнхээ өмнө сайтар нягтлан шинжээрэй” гэсэн бичиг бичиж үлдээдэг байжээ. Герберт Уэллс болохоор “Нойрссон хүн сэрсний дараа” гэсэн зөгнөлт өгүүлэл бичсэн гэдэг. Харин энэ хоёрын аль, аль нь жирийн үхлээр өөд болжээ. “Летаргия”-г зарим хvн эрт үеэс байсан өвчин гэж ярьдаг. Бас энэ нь өвчин бус хvний нойрон дунд бий болдог үзэгдэл ч гэдэг.
Нэг үе эрдэмтэд дэлхийн нэгдүгээр дайны үед гарсан “испани ханиад” гэгч тахалаас үүдсэн өвчин хэмээн үзэж байж. Харин одоо бол “летаргия” эрт дээр үед төдийгүй одоо ч байгаа өвчин гэж эрдэмтэд үздэг болсон. 1993 онд 23 настай англи бvсгүй Бекки Хауэллс гvн нойрсчээ. Эрдэмтэд түүний тархинд “испани ханиад”-ын нян байгаа эсэхийг шинжилж үзжээ. Гэвч ийм нян илэрсэнгүй. Эдvгээ манай гаригт “летаргия” өвчнөөр өвдсөн олон мянган хvн эмчийн хяналтанд байдаг аж. Америкийн анагаах ухааны эрдэм шинжилгээний төвд “Летаргия” өвчнөөр өвдсөн 200-гаад хvн байгаа гэдгийг саяхан мэдээлжээ.
Британийн эрдэмтэд ВИЛ гэсэн летаргиягийн нян тээгч байдаг. Энэ нь хүнийг унтамхай эсвэл бvр нойргүй болгодог төдийгvй зүрхний цохилтын хэмийг нь өөрчилж, хөлөргөдөг болохыг тогтоожээ. Ер нь летаргия хэт ядрах, айх, гэнэтийн сэтгэл хөдлөлөөс болж хүрдэг өвчин гэдгийг олон жишээ харуулдаг. Тухайлбал, Надежда Лебедева гэгч орос эмэгтэй нөхөртэйгөө хэрэлдэн, их уурласнаас болж гэнэт унтаад өгчээ. Тэрбээр нойрноосоо 20 жилийн дараа сэрсэн байна. Гэвч энэ нь эцсийн дvгнэлт биш юм. Ямар боловч, XXI зуунд В.Гогольд тохиолдсон “жигтэй зүйлийг” эрдэмтэд дахин гаргахгvү гэж найдъя.