Томуу, томуу төст өвчин ихсэж байгаатай холбогдуулан дүүргийн эрүүл мэндийн төвүүд ажлын болон амралтын өдрүүдэд дээрх цагийн хуваарийн дагуу уртасгасан цагаар ажиллаж иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар үзүүлж байна.
Түүнчлэн эцэг, эхчүүд бага насны хүүхдээ ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд хэрхэн асарч сувилах, өвчний шинж тэмдгийг хэдийд таньж мэдэх, тохирох эм бэлдмэлийг ямар байдлаар сонгож хэрэглэх, эмнэлгийн яаралтай тусламжийг ямар үед авах вэ гэх мэт олон талын зөвлөгөөг мэргэжлийн эмчээс утсаар асууж лавлах бүрэн боломжтой юм.
1 comment
БГД эмэгтэйчүүдийн тасаг нь хүүхдийн эмнэлэгтэй хамт байна. Хүүхдэд ор хүрэлцэхгүй байхад, мөн түүнчлэн томчууд холхилдоод, жирэмсэн эмэгтэйчүүд ханиад томуутай хүмүүстэй холилдоод жинхэнэ утгаараа бантан болж байна даа Сайд аа…