hurelsuh.jpg

2018-12-10 14:55
Анхны айлчлалаа БНСУ-аас эхлүүлсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөрөв дэх айчлалаа Японд хийх гэж байна. Тэрбээр энэ сарын 13-15-ны өдрүүдэд Япон улсад албан ёсны айлчлал хийхээр товложээ. Ерөнхий сайдын айлчлалын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон, эдийн засгийн чиглэлээр гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах юм. Японы Засгийн газар нь Монгол улстай дипломат харилцаа тогтоосноос хойш […]

ediin-zasag.jpg

2018-12-10 14:38
ЖДҮ-чин сайд нараас салахад хэвлэл мэдээллийнхэн өндөр үүрэг гүйцэтгэсэн. Тэд ЖДҮ-гийн асуудлыг ул суурьтай сайн хөөж илчилсэн. Дагаад нийгэм нэлээд идэвхижлээ. Өнгөрөгч долоо хоногт хуульчид хурж жинхэнэ жижиг, дунд үйлдвэрлэгчид, ард иргэдийнхээ боломжийг боомилсон ЖДҮ-чин улс төрчид аль хуулийн ямар, ямар заалтыг зөрчсөн болох, тэднийг даврааж байгаа хуулийн заалтууд юу болох, тэд ямар хуулиар шийтгэл […]

man-2.jpg

2018-12-10 14:33
МАН-ын бүлэг өнөөдөр (2018.12.10) хуралдаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа нарыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцжээ. Тус бүлэг Ашигт, малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжээгүй бол хоёр сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг […]

00-2.jpg

2018-12-10 14:27
Цагдаагийн ерөнхий газраас улсын гарьд М.Баяржавхлан, улсын харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна. Тэд 2018 оны долдугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баргужин” ресторанд архи ууж согтуурсан үедээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, рестораны эд зүйлийг эвдэж устган, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан байна. Тэднийг 2.785.720 /Хоёр сая долоон […]

solongos.jpg

2018-12-10 14:02
Өмнөд Солонгос Улсын Ерөнхийлөгч Мүн Че Ин-ийн харъяалагддаг Добүро Минжү намын дарга Сун Хаг Гю өлсгөлөн зарлаад 5 хонож байна. Тус улсад их хурлын гишүүний 300 суудлын 47-г нь намын гишүүдийн авсан суудалд хуваарилдаг сонгуулийн хуультай ба энэхүү хуулийг өөрчилж, Герман улсын хувилбар гэж нэрлэгддэг сонгогч саналаа гишүүнд болон аль нэг намд өгөөд, дараа нь […]

bodol.jpg

2018-12-10 14:00
Цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс жендерт суурилсан хүчирхийллийг бууруулах чиглэлээр иргэд, олон нийт рүү хандсан мэдээлэл, сурталчилгаа, нөлөөллийн ажлуудыг идэвхтэй хийж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч А.Мөнхсувдтай ярилцлаа. – Жендерийн талаар, жендерийн хүчирхийллийн төрлийн талаар товчоор тодорхойлбол ? -Жендэрийн тэгш бус байдал нь хүний эрхийн зөрчил, ялгаварлан […]

zasgiin-gazar.jpg

2018-12-10 13:42
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар хоёр Даваа гарагт нэг цагийн зөрүүтэй мэдээлэл хийж, албан тушаалаасаа татгалзсан нь түгшүүрийн дохио Засгийн газраас холдоод явчихаагүй шүү гэдгийг сануулсантай дүйх юм болов. Ц.Цогзолмаа Ерөнхий сайдаа огцруулахыг дэмжсэн У.Хүрэлсүхийн танхимын цорын ганц сайд. ЖДҮ. Энэ бол Засгийн газрыг ичээж, зовоож, сандал дээр нь тавьсан хадаас шиг […]

sod-mongol.jpg

2018-12-10 13:35
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, “Наран”-гийн голын “Сод монгол” ШТС-ын дэргэд зам тээврийн осол гарчээ. Ослын улмаас автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг өнгөрсөн шөнө буюу 10-ны 02:19 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид очиход тус ШТС-ын барилгыг 34 настай Э /эрэгтэй/ “Приус-30” загварын автомашинтай мөргөсөн байжээ. Харин […]

hhhhhh.jpg

2018-12-10 13:11
Шингэрүүлсэн шатдаг хий /газ/ хэрэглэгч айл, нийтийн хоолны газрууд хийтэй баллоныг ашиглахдаа халаах хэрэгслээс 1.5 метрээс багагүй зайд байрлуулж, аюулгүй байдлаа хангаж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зөвлөж байна. Мөн хэрэглэгч шатахуун авахдаа тоолуурын заалтаа сайтар харж үйлчлүүлэгчийн зүгээс хяналт тавьж үйлчлүүлэхийг зөвлөж байна. Мөн ШТС-аас шатахууны чанарын үзүүлэлтийг тогтоосон шинжилгээний бичгийг үзэх боломжтой. Хүйтний […]

erdenetsogt.jpg

2018-12-10 13:03
Хуульч Д.Эрдэнэцогт МАН-ыг татан буулгах асуудлаар Улсын дээд шүүхэд өргөдөл гаргаж байгаагаа мэдэгдэж өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Би МАН-ыг татан буулгах асуудлаар Улсын дээд шүүхэд өргөдөл гаргаж байна. 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Ард түмэн итгэл үзүүлсэн. Гэвч МАН төрийн эрх мэдлийг хууль бусаар авсныг гэрчлэх мэдээллүүд гарсаар байна. Тиймээс иргэн хүний […]