Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, “Наран”-гийн голын “Сод монгол” ШТС-ын дэргэд зам тээврийн осол гарчээ. Ослын улмаас автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг өнгөрсөн шөнө буюу 10-ны 02:19 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид очиход тус ШТС-ын барилгыг 34 настай Э /эрэгтэй/ “Приус-30” загварын автомашинтай мөргөсөн байжээ. Харин автомашины бүхээгний хэсэгт хавчуулагдсан байсан Э-г иргэд гаргасан байсан аж. Түүнд анхны тусламж үзүүлж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.