Шингэрүүлсэн шатдаг хий /газ/ хэрэглэгч айл, нийтийн хоолны газрууд хийтэй баллоныг ашиглахдаа халаах хэрэгслээс 1.5 метрээс багагүй зайд байрлуулж, аюулгүй байдлаа хангаж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зөвлөж байна.
Мөн хэрэглэгч шатахуун авахдаа тоолуурын заалтаа сайтар харж үйлчлүүлэгчийн зүгээс хяналт тавьж үйлчлүүлэхийг зөвлөж байна. Мөн ШТС-аас шатахууны чанарын үзүүлэлтийг тогтоосон шинжилгээний бичгийг үзэх боломжтой.
Хүйтний улиралтай холбогдуулан халаалтын зуух даралтат савны ажиллагаа эрчимждэг тул гэрийн болоод үйлдвэрийнхээ зуух, даралтат савны ажиллагаанд техникийн магадлал хийлгэж, аюулгүй байдлаа хангаж ажиллахыг зөвлөв.