ЖДҮ-чин сайд нараас салахад хэвлэл мэдээллийнхэн өндөр үүрэг гүйцэтгэсэн. Тэд ЖДҮ-гийн асуудлыг ул суурьтай сайн хөөж илчилсэн. Дагаад нийгэм нэлээд идэвхижлээ. Өнгөрөгч долоо хоногт хуульчид хурж жинхэнэ жижиг, дунд үйлдвэрлэгчид, ард иргэдийнхээ боломжийг боомилсон ЖДҮ-чин улс төрчид аль хуулийн ямар, ямар заалтыг зөрчсөн болох, тэднийг даврааж байгаа хуулийн заалтууд юу болох, тэд ямар хуулиар шийтгэл хүлээх ёстой вэ гэдгийг халуухан авч хэлэлцлээ.
Одоо эдийн засагчдын хийх ажил үлдээд байна. ЖДҮ-ийн зээл, ЖДҮ болон бусад 20 гаруй санд төсөвлөдөг улсын төсвийн хөрөнгийн задаргааг хийж, ард иргэдэд ирэх ёстой ийм дэмжлэгээр, энэ боломжоор хэдэн аж ахуйн нэгж, хэдэн жилийн дотор хөл дээрээ босох вэ. Монгол Улс гурван сая иргэний амьжиргаа хэдэн жилийн дотор сэргэх вэ. Энэ тайлан, хэлэлцүүлэг, мэдээллийг нийгэм санхүүчид, эдийн засагчдаас хүлээж байна.