Өмнөд Солонгос Улсын Ерөнхийлөгч Мүн Че Ин-ийн харъяалагддаг Добүро Минжү намын дарга Сун Хаг Гю өлсгөлөн зарлаад 5 хонож байна.
Тус улсад их хурлын гишүүний 300 суудлын 47-г нь намын гишүүдийн авсан суудалд хуваарилдаг сонгуулийн хуультай ба энэхүү хуулийг өөрчилж, Герман улсын хувилбар гэж нэрлэгддэг сонгогч саналаа гишүүнд болон аль нэг намд өгөөд, дараа нь намд өгсөн саналын тоогоор гишүүний суудал хуваарилдаг хувилбарыг сонгохоор хэлэлцэх гэж байгаа юм байна. Тэгвэл энэхүү хуулийн саналыг эсэргүүцэн Добүро Минжү намын дарга Сун Хаг Гю өлсгөлөн зарлажээ.
Тэрээр тус улсын улс төрчдийн дундаас өлсгөлөн зарласан хамгийн өндөр настан болж байгаа бөгөөд энэ жил 71 настай, их хуралд 3 удаа сонгогдож байсан. Намын даргаар сонгогдоод 100 хонож байгаа ажээ.
Эх сурвалж: mglradio.com