tarvaga.jpg

2018-11-24 14:43
Хууль бусаар их хэмжээний тарвага агнан, тээвэрлэж явсан иргэнийг Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас илрүүлжээ. Тарваганы тулмыг аймгийн Зооноз өвчин судлалын төвд хүлээлгэн өгсөн байна. Зөрчил гаргасан иргэнийг холбогдох хуулийн дагуу Зөрчлийн хэрэг үүсгэжээ. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Прокурорын газар, Тагнуулын хэлтэс, Зооноз өвчин судлалын төв хамтран хяналт […]

an-2.jpg

2018-11-24 14:37
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Ардчилсан намын Үндсэн дүрмийн болон намын байгууллагуудын хурлын үйл ажиллага, зохион байгуулалт, дэгийн тухай журмын холбогдох заалтуудыг үндэслэн тушаалаа гаргасан байна. Энэ сарын 19-ний өдөр гаргасан уг тушаалд намын IX их хурлыг 2018 оны арванхоёрдугаар сарын 5-ны 12:00 цагт товложээ. Өнгөрсөн жилийн тавдугаар сарын 6-нд АН VIII Их хурлаа хуралдуулсан билээ. Тус […]

saijruulsan.jpg

2018-11-24 14:11
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэд байгуулагдсан “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн нээлт өчигдөр (2018.11.23) боллоо. Улаанбаатар хотод 220 мянган айл жилд нэг сая 200 мянган тн түүхий нүүрс шатааж байгаа аж. Өөрөөр хэлбэл, 220 мянган бага оврын уурын зуух ажиллаж байна гэсэн үг. Дээр нь 3000 нам даралтын зуух байгаа ба эдгээр зуух Улаанбаатар […]

jjjjjjjjjjjjjjjjjjjjj.jpg

2018-11-24 14:00
Мажигийн ТУНГАЛАГ Манайд дандаа баяр болж байдаг. Худлаа гэвэл Төрийн ордны гадуур жаахан эргэлдээд үзээрэй. Гоё гоё дээлтэй, цэцэг навч болсон хүмүүс байна уу, одон тэмдэгээр шагнагдагсдаа хүлээж буй нь тэр. Дотор бас л бөөн бөөн цэцэг навч, алаг эрээн өнгөөр бялхаж байгаа. Хэдхээн хоногийн дараа Улс тунхагласны баяр болно. Энэ өдөр бид гоё дээлтэй, […]

piza.jpg

2018-11-24 13:43
Пизагийн цамхаг сүүлийн 17 жилд дөрвөн сантиметрээр тэгширлээ гэж Гайхамшгийн талбай дахь хөшөө дурсгалын цогцолборын төлөөлөгч Матильде Меуччи РИА Новости агентлагийн сурвалжлагчид ярьсан байна. Хонхот цамхагийн налуу өнцөг багассаар байгааг тэрээр дурьдаад “Цамхагийн байдлыг ажигладаг судлаачдын хэсэг манайд ажилладаг юм. Тийнхүү цамхаг илүү тогтвортой болж байгааг тэд 20 жилийн ажлынхаа дүнд тогтоогоод байна” гэж хэлжээ. […]

л.энх-амгалан-1.png

2018-11-24 13:37
УИХ-ын чуулганы энэ сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Оросын Батлан хамгаалахын сайд С.Шойгу ирээд танк, зэвсэг өгсөн байна. Энэ танк, зэвсгээр яах гэж байгаа юм бэ?”  гэсэн асуудлыг ярисан. Энэ талаар өчигдөр (2018.11.23) Ерөнхий сайд мэдэгдэл хийхдээ тайлбар хийсэн. Тэрээр “УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан маш хариуцлагагүй юм ярьж байна лээ. С.Шойгу […]

enhsuvd-emch.jpg

2018-11-24 13:18
Хүүхдийн чих, хамрыг ухаж, цэвэрлэх тал дээр бид хагас дутуу ойлголттой явдаг. Тиймээс хэзээ, яаж ухах ёстой, ямар эрсдлүүд байдаг талаар “Сүхбаатар” эрүүл мэндийн төвийн Чих, хамар, хоолойн их эмч Б.Энхсувдтай ярилцаж, Таны мэдлэгт нэмэр болохыг зорилоо. Тэрээр мэргэжлээрээ 27 жил ажиллаж байгаа туршлагатай эмч юм байна. -Хүүхдийн чихийг хэдэн наснаас нь ухаж болох вэ? […]

dagva.jpg

2018-11-24 12:08
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатар хотын дарга С.Батболдыг огцруулах саналаа НИТХ-д хүргүүлээд буй. Энэ асуудлаар өчигдөр нийслэлийн намын бүлгүүд хуралдсан. Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид хуралдан Д.Мөнхчулууныг намын бүлгийн даргаас чөлөөлж Р.Дагвыг сонгох санал гаргасныг бүлгийн хуралдаанаар баталгаажуулжээ. Харин дараа нь НИТХ хуралдсан боловч Ерөнхий сайдыг хуралд оролцохыг шаардаж АН-ын бүлэг нэг цагийн завсарлага авсан. […]

canada.jpg

2018-11-24 11:18
Бид өнөөдрөөс (2018.11.24) эхлэн уншигчиддаа зориулан гадаад орны соёлоос хуваалцахаар цуврал нийтлэлийг хүргэхээр боллоо. Ингэхдээ “Positive Mongolians” онлайн төслийн төлөөлөгч Б.Уянгын ажиллаж, амьдардаг Канад улсын онцлог, сонирхолтой үйл явдал, амьдралын хэв маягийг өгүүлэх болно. Цуврал бүрт бидэнтэй хамт байгаарай. Ингээд бидний сонирхуулах эхний сэдэв бол Шинэ иргэн. Канадын талаар мэдээлэл муу байдаг нь үнэн юм […]

IRGEN.jpg

2018-11-24 11:00
АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон 20 жилийн өмнө Бүгд найрамдах намаас санаачилсан “Нэн шаардлагатай гэр бүлд түр тэтгэмж олгох системийг шинэчлэх” тухай хуульд гарын үсэг зурсан билээ. Энэ хуулийг энгийн ярианд “welfare” буюу “вэлфер” гэж нэрлэдэг. Англи хэлтэй бусад орноос ялгаатай нь Америкт энэ үг бүх хүнд хүртээх нийгмийн халамж биш, харин өрх толгойлсон, бага […]