Хууль бусаар их хэмжээний тарвага агнан, тээвэрлэж явсан иргэнийг Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас илрүүлжээ. Тарваганы тулмыг аймгийн Зооноз өвчин судлалын төвд хүлээлгэн өгсөн байна. Зөрчил гаргасан иргэнийг холбогдох хуулийн дагуу Зөрчлийн хэрэг үүсгэжээ.
Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Прокурорын газар, Тагнуулын хэлтэс, Зооноз өвчин судлалын төв хамтран хяналт шалгалт явуулж байгаа аж.