УИХ-ын чуулганы энэ сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Оросын Батлан хамгаалахын сайд С.Шойгу ирээд танк, зэвсэг өгсөн байна. Энэ танк, зэвсгээр яах гэж байгаа юм бэ?” гэсэн асуудлыг ярисан. Энэ талаар өчигдөр (2018.11.23) Ерөнхий сайд мэдэгдэл хийхдээ тайлбар хийсэн. Тэрээр “УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан маш хариуцлагагүй юм ярьж байна лээ. С.Шойгу ирээд явсан, танк авчирж байгаа юм гэнэ лээ гэж. Би ард түмнийхээ өмнөөс буу зэвсэг барьж босдог хүн биш.” гэж хэлсэн.
Тэгвэл мөн энэ асуудлаар Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабаас УИХ-ын дарга М.Энхболдод өчигдөр тайлбар хүргүүлжээ. Тайлбараар дамжуулан УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн хэлсэн үг хоёр улсын Батлан хамгаалах салбарын цаашдын хамтын ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тул УИХ-ын чуулганы хуралдаан дээр залруулга хийхийг хүссэн байна.
Тус тайлбарт Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын урилгаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу нь Монгол Улсад албан ёсоор айлчлахдаа байлдааны техник зэвсэглэл өгөөгүй болохыг мэдэгджээ. Харин айлчлалын хүрээнд нисэх онгоц, нисдэг тэрэгний газрын үйлчилгээний зориулалттай тусгай тоноглолтой автотехникийг хүлээлгэн өгсөн гэдгийг дурьдсан байна.
Тайлбарын хувийг мөн Ерөнхийлөгчид хүргүүлжээ.
1 comment
энэ домбогор хамаагүй ХУЦАЖ байж хэлгүй болох нь дээ