Бид өнөөдрөөс (2018.11.24) эхлэн уншигчиддаа зориулан гадаад орны соёлоос хуваалцахаар цуврал нийтлэлийг хүргэхээр боллоо. Ингэхдээ “Positive Mongolians” онлайн төслийн төлөөлөгч Б.Уянгын ажиллаж, амьдардаг Канад улсын онцлог, сонирхолтой үйл явдал, амьдралын хэв маягийг өгүүлэх болно. Цуврал бүрт бидэнтэй хамт байгаарай.
Ингээд бидний сонирхуулах эхний сэдэв бол Шинэ иргэн.
Канадын талаар мэдээлэл муу байдаг нь үнэн юм билээ. Ерөнхийдөө Канадад хүмүүс яагаад ирэх дуртай вэ гэвэл энд ялгаварлан гадуурхалт бага. Бүгд тэгш эрхтэй. Канад зуучлалын орон биш гэнэ. Зуучлалыг дэмждэггүй. Харин яаж ийж байгаад Канад улсад хүрээд ирсэн тохиолдолд төлбөртэй, төлбөргүй олон төрлийн англи хэлний сургалтууд бий. Мөн шинэ ирсэн хүмүүсийг нутагшуулж өөрийн болгож авахдаа гаршсан улс гэж боддог. Албан ёсоор амьдарч бичиг баримттай л бол дүрвэгч байна уу, цагаач байна уу огт хамаагүй. Засгийн газар нь шинэ зочиндоо их анхаарал тавьдаг. Хөрөнгө мөнгө ч зарцуулдаг. Канадад хүн хэрэгтэй гэсэн зарчимтай.
Би Канадад ирсэн шинэ цагаач нарыг шинэ амьдралаа эхлэх, нийгэмшүүлэх, иргэн болгох сургалт явуулдаг Канадын нэгэн төрийн бус байгууллагад сайн дурын ажилтан хийж байна. Анзаараад байхад дэлхийн хүмүүс эдгээр зүйлст татагдаж Канадад ирдэг болов уу. Байгаль цаг уур, эмнэлэг, хүүхдийн төлбөргүй сургууль гэх мэт. Хэрэв та оюутан болох гэж байгаа бол сургуультайгаа холбогдох хэрэгтэй. Ер нь англи хэлгүй бол сургуульд орно гэдэг боломжгүй зүйл. Монголчууд хамгийн их амьдардаг газар бол Монреаль, Калгари, Ванкүвер, Торонто зэрэг томоохон хотууд. Амьдрах өртөг өндөр. Хотуудын ялгаа гэвэл хүмүүсийн идэж уух, өмсөх зүүх нь ижил ч байрны түрээс, хаусны үнэ өөр өөр байдаг.
Би Канадын зүүн эрэгт амьдардаг. Би энд 550 доллароор хоёр унтлагын өрөөтэй байр түрээслэдэг бол энэ мөнгөөр зарим хотуудад хажуу өрөө ч түрээсэлж хүрэхгүй. Цалингийн хувьд аяга угаагаад, буудал цэвэрлээд явахад амьжиргаагаа залгуулахаас сургуульд сурч, аялж зугаалах нь битгий хэл Монголдоо жил бүр ч очиход хэцүү, хүрэлцэхгүй. Хэрэв ийм төрлийн ажил хийвэл манай хот шиг өртөг багатай хотыг сонгоод амьдарвал арай дээр. Ер нь аялж ирээд ажил хийгээд зардалаа нөхнө гэвэл бүтэхгүй ээ. Ажиллах эрхгүй хүнийг ямар ч ажил авахгүй гэсэн хуультай.
Аяллын визтэй ээж хүүхэд төрүүлвэл 10 мянган доллароос дээш төлбөр төлнө. Ингээд хамгийн сайн арга бол Канадад залуудаа ирээд хэрэгтэй мэргэжил эзэмшээд, төгссөний дараа хоёр юм уу гурван жил ажиллаад пи ар карт авч өндөр цалинтай ажилд орж, хаус худалдаж авах л байна даа. Цаашдаа иргэн ч болсон болно.
Хүмүүст үнэн зөв мэдээлэл өгөх үүднээс би зургаан өдөр 11 цаг аяга угааж үзсэн. Дөрвөн цаг зогсоход л хөл маш их өвдсөн.
Нэг цагийн 11 кад байсан. Канадад типээ /гарын мөнгө/ хуваадаг болохоор типээ шэйр хийгээд надад 300 кад өгч байсан юм. Мөн Хилтон Зочид буудалд 300 цаг ажилласан цагийн хөлс 12 кад + тип. Ингээд сардаа дээд тал нь 1800 кад авсан. Энэ мэт өөрөө сонирхол байвал ажил хаанаас ч олдоно. Канад хүмүүс цалингийн хэмжээгээ хүнд хэлдэггүй юм. Мөнгө нөхөрлөлийг сүйрүүлдэг гэж яридаг. Ер нь эд мөнгөний талаар яридаггүй.
Дээр нь нэмж хэлэхэд манай мужид эрчүүд зун мод тарих ажил байдаг гэсэн. Сарын 4000-5000 доллар авдаг гэнэ билээ. Гэхдээ Монголоос энэ ажлын төлөө ирэх боломжгүй юм.
4 comments
YUUN GOEIIN
duu mini chmtai yaj holbogdoh ve
Жуулчлал гэхийг зуучлал гэж андуурч бичээд байна. Тэгээд хаашаа юм, монголчууд бүгд гадаад руу гарах ёстой юу
Tiim ch saihan goyo bishee hari l bol hari shdee uuriiguu reklamdaj baigaa biz barin tavin yum bichjee