j-enhbayar.jpg

2018-11-05 14:43
Хамаарал бүхий компанидаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл авч, албан тушаалын гэмт хэрэг үүсгэсэн УИХ-ын гишүүдийг авсан зээлээ яаралтай төлж барагдуулахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон намын бүлэг нь мэдэгдсэн. Энэ дагуу тус сангаас зээл авсан УИХ-ын гишүүд зээлээ төлж эхлээд байгаа юм. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын нэр холбогдсон компани зээлээ бүрэн төлж барагдуулсан талаараа мэдээллээ.

mongolbank.jpg

2018-11-05 14:27
Валютын ханшийн өсөлтийг эсэргүүцэж хувиараа бизнес эрхлэгчид өнөөдөр (2018.11.05) Монголбанкны гадаа тайван жагсаал хийлээ. Валютын ханшийн өсөлт хувиараа бизнес эрхлэгч ард түмэнд асар том дарамт үзүүлж байгаа учраас тэдний зүгээс Монголбанк үндсэн чиг үүүргийнхээ хүрээнд ажлаа хийхийг шаардаж байгаа юм байна. Зохион байгуулагчдын хэлснээр жишээ нь, 500 орчим мянган юанийн шилжүүлэг хийхэд долоо хоногийн дотор […]

ooooo.jpg

2018-11-05 13:30
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас “Илрүүлэлт-Оргодол- Шийдвэрлэлт 2018”, “Зэвсэг 2018” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 60 жолоочийг Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар торгож, улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан хоёр оргодол этгээдийг баривчлан ажиллажээ. Тус Цагдаагийн газраас нэгдсэн арга хэмжээний хүрээнд Ерөө, Хүдэр, Зүүнбүрэн, Цагааннуур сумдын чиглэлд хяналт, шалгалтаар ажиллаж 78 зөрчил илрүүлжээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд илэрсэн […]

HEUK.jpg

2018-11-05 13:22
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржид өнөөдөр (2018.11.05) Тээвэрчдийн гэргий нарын холбоо, “Баянзам” тээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд, төлөөллүүд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ. Өнөөдрийн байдлаар 140 орчим аж ахуйн нэгж нүүрс тээвэрлэх зөвшөөрөл авсан, 12 мянга гаруй нүүрс тээврийн хэрэгсэл байгаагаас 2000 орчим нь л монгол эзэнтэй, үлдсэн нь гадаадын хөрөнгө оруулалттай тул тэдэнтэй […]

ereen.jpg

2018-11-05 13:16
Өнгөрөгч долоо хоногт БНХАУ-ын Эрээн хотод Монгол Улсын иргэн үл мэдэгдэх шалтгаанаар нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, Эрээн хотын хуучин зээлийн хаалганы орчимд Баян-Өлгий аймгийн харьяат, 38 настай эр П.Х нь УАЗ-469 машинд, гаднаа ил харагдах шархгүйгээр нас барсан байсныг тээврийн машины жолооч олжээ. Эрээн дэх консулын газарт энэ явдлыг мэдэгдсэнээр нас барсан иргэний цогцсыг […]

BATZORIG.jpg

2018-11-05 12:49
ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын даргад өнөөдөр (2018.11.05) ирүүлжээ. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг албан тушаалаа ашиглан ЖДҮХС-аас өрөө болон Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд төрийн өндөр албан тушаалтнуудад зээл олгосон баримтууд ил болсон. Үүнээс болж Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаас огцруулах шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэг гаргасан байгаа ч өнөөдрийн байдлаар асуудлыг […]

horig.jpg

2018-11-05 12:36
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2015 онд буюу Барак Обамаг Ерөнхийлөгч байх үед цөмийн гэрээний үр дүнд цуцлагдсан Ираны эсрэг бүх хоригийг дахин сэргээж байгаагаа мэдэгдлээ. Ираны цөмийн хэлэлцээрийг Обамагийн засаг Их Британи, Хятад, Франц, Герман, Орос улсуудтай хамтран байгуулсан нь түүний гадаад бодлогын нэг томоохон амжилтад тооцогдож байсан юм. Харин Трамп уг гэрээг ашиггүй, алдагдалтай […]

em-1.jpg

2018-11-05 12:29
Баян-Өлгий аймгийн Засаг даргын А/784 тоот захирамжаар ЗДТГ, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Гаалийн газар, Эрүүл мэндийн газар хамтарсан ажлын хэсэг аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа эм хангамжийн байгууллагуудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан, үйлдвэрт савласан эмийг эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд жижиглэнгээр […]

medee.jpg

2018-11-05 12:24
 Эрүүл мэндийн яамнаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг хоёр сар болгох хүсэлт гаргасан. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагийн хариултаар бол сурагчдыг хоёр сар амраах бус нэг сар гаруй амраах шийдвэр гаргасан байна. Тодруулбал, 2018 оны арванхоёрдугаар сарын 25-аас 2019 оны хоёрдугаар сарын 1-н хүртэл амраах аж. Хэрэв энэ үеэр томуугийн дэгдэлт […]

an-buleg.jpg

2018-11-05 12:23
Ардчилсан намын бүлэг ажил хаялт зарласан ч цаг үеийн асуудлаар хуралдлаа. Өнгөрсөн долоо хоногт 2019 оны улсын төсвийг парламент сөрөг хүчингүйгээр баталсан. Мөн ЖДҮХС-гаас олгосон зээлийн асуудал болон АСЕМ-ын зардалтай холбоотойгоор улс төрийн хүрээнд багагүй дуулиан дэгдээд буй. Тэгвэл Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаараа хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн […]