Валютын ханшийн өсөлтийг эсэргүүцэж хувиараа бизнес эрхлэгчид өнөөдөр (2018.11.05) Монголбанкны гадаа тайван жагсаал хийлээ.
Валютын ханшийн өсөлт хувиараа бизнес эрхлэгч ард түмэнд асар том дарамт үзүүлж байгаа учраас тэдний зүгээс Монголбанк үндсэн чиг үүүргийнхээ хүрээнд ажлаа хийхийг шаардаж байгаа юм байна. Зохион байгуулагчдын хэлснээр жишээ нь, 500 орчим мянган юанийн шилжүүлэг хийхэд долоо хоногийн дотор 10 төгрөгөөр савлаж, үүний уршгаар долоо хоногийн дотор 5 сая төгрөгийг халааснаасаа алдсан гэв.
“Төгрөгийн ханш асуудал боллоо, 17 боодол болчихлоо” гэж ярьж байсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын зурагт лоозонг тэд байрлуулсан байна. Мөн 2015 оны үед ингэж хэлж сануулж байсан гэх 17 боодлыг, мөн түүнээс хойш өнөөдрийг хүртэл 1570-аар өссөн гэдгийг 1 төгрөгийн дэвсгэртээр илэрхийлэн лоозон байрлуулжээ.
Ингээд төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй Монголбанкыг ажлаа хийхийг шаардаж энэхүү тайван жагсаалыг хийж байгаа гэсэн тайлбарыг жагсаал зохион байгуулагчид хэлж байна.
1 comment
ирэх жилийн төсвилн алдагдал 2 их наяд, монгол банк дээр 5 их наяд зүгээр хэвтэж бгаа, ийм бхд ирэх жил иргэдийн бодит орлого буурна, сданууд