Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас “Илрүүлэлт-Оргодол- Шийдвэрлэлт 2018”, “Зэвсэг 2018” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 60 жолоочийг Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар торгож, улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан хоёр оргодол этгээдийг баривчлан ажиллажээ. Тус Цагдаагийн газраас нэгдсэн арга хэмжээний хүрээнд Ерөө, Хүдэр, Зүүнбүрэн, Цагааннуур сумдын чиглэлд хяналт, шалгалтаар ажиллаж 78 зөрчил илрүүлжээ.
Энэхүү арга хэмжээний хүрээнд илэрсэн зөрчлүүдээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зургаа, эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон долоо, зохих зөвшөөрөлгүй нарс мод тээвэрлэж явсан нэг, бичиг баримтгүй галт зэвсэг тээвэрлэж явсан гурав, ангийн мах зөвшөөрөлгүй тээвэрлэж явсан зэрэг зөрчлийг илрүүлсэн байна. Мөн хяналт, шалгалтын хүрээнд “Хурдаа хас !!!”, “Хамгаалах бүс таныг хамгаална” зэрэг санамж, сэрэмжлүүлэгийг иргэдэд тараан ажиллажээ.