Эрүүл мэндийн яамнаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг хоёр сар болгох хүсэлт гаргасан.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагийн хариултаар бол сурагчдыг хоёр сар амраах бус нэг сар гаруй амраах шийдвэр гаргасан байна. Тодруулбал, 2018 оны арванхоёрдугаар сарын 25-аас 2019 оны хоёрдугаар сарын 1-н хүртэл амраах аж.
Хэрэв энэ үеэр томуугийн дэгдэлт өндөр хэвээр байвал карантен тогтоох зэрэг зохицуулалт хийх юм байна. Онцлоход, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт дуусаж, өнөөдрөөс хичээлдээ орсон юм.
1 comment
Сурагчдын амралт ихдээд байгаа юм биш үү,Багш нар өдөр хоногийг өнгөрөөж олигтой заахгүй, голцуу хууллуулна. Хичээл орж байгаа хугацаа нь бага, хүүхэд юу сурах вэ, Халуун зунаар хичээлэх юм уу? Сурах бичиг нь хүн уншаад ухаж ойлгох юм байхгүй, Ж:гидроксидыг яаж гаргаж авах вэ гэсэн асуулт байхад гидроксидоос гаргаж авах юм бичсэн байх юм.Дээр үед сурах бичгээс уншаад ойлгодог байлаа, Одоо аль ч сурах бичиг хэцүүхэн санагдах юм, Хүүхдээр ч тоглох юм даа