ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын даргад өнөөдөр (2018.11.05) ирүүлжээ. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг албан тушаалаа ашиглан ЖДҮХС-аас өрөө болон Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд төрийн өндөр албан тушаалтнуудад зээл олгосон баримтууд ил болсон.
Үүнээс болж Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаас огцруулах шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэг гаргасан байгаа ч өнөөдрийн байдлаар асуудлыг Ерөнхий сайд УИХ-д оруулаагүй байна. Өнгөрсөн долоо хоногт АТГ Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн дөрвөн ажилтныг цагдан хорьж, Б.Батзоригоос мэдүүлэг авсан. Прокурорын байгууллага асуудлыг ноцтой гэж үзсэн бололтой УИХ-д дээрх саналыг хүргүүлжээ. УИХ прокурорын саналыг хуулийн дагуу 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой юм. Одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах гэж байна.