shar.jpg

2018-09-20 16:00
Замын түгжрэлийг бууруулах зорилгоор дөрвөн уулзварт шар тэмдэглэгээ байршуулж, камержуулахаар төлөвлөөд буй. Үүнд нийт 200 сая төгрөг зарцуулах юм байна. Тодруулбал, Цэцэг төвийн уулзвар, Цаг уурын уулзвар, Багшийн дээдийн уулзвар, Байгалийн түүхийн музейн уулзвар гэсэн дөрвөн уулзварт энэ тэмдэглэгээг хийх аж. Жолоочид тухайн шар тэмдэглэгээтэй уулзварт зорчиж байгаа тохиолдолд анхааруулах дохио анивчиж байгаа үед тухайн тэмдэглэгээ рүү нэвтрэхгүй, […]

undug.jpg

2018-09-20 15:55
“ТЭНГЭР” продакшны бүтээл “Алтан өндөг” уран сайхны кино 09-р сарын 21-нд нээлтээ хийхээр болжээ. “Алтан өндөг” УСК-ны зураг авалт одоогоос 3 жилийн өмнө Өвөрмонголд хийгдсэн байжээ. Киноны ерөнхий продюсерээр Э.Бархүү, И.Одончимэг, ерөнхий найруулагчаар И.Одончимэг, ерөнхий зураглаач Б.Баатар, дүрүүдэд Т.Бархүү, Д.Халин, Б.Баян-Ерөөлт, Г.Эрхэмбаяр, С.Лхагвасүрэн зэрэг жүжигчид тоглосон байна. Бүх кино театрууд том прожектоор хажуугаас нь хүчтэй […]

tsai-2.jpg

2018-09-20 15:45
ЗХУ-ын рок од 1990 онд өөд болохоосоо өмнө ээж Валентина Васильевнагийнхаа ажил дээр ирж “Жигули” машин бэлэглэхдээ, халааснаасаа 9000 рублийг гаргаж өгчээ. Энэ үед түүний харц яагаад ч юм хачин их гунигтай байсан нь эцэг Роберт Цойд таалагдаагүй ч сүүлчийн уулзалт байжээ. Энэ талаар алдарт дуучны эцэг нэгэн удаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа ийнхүү дурссан байдаг. Тэрбээр “22 жил өнгөрсөн байна шүү дээ […]

ewluuleg.jpg

2018-09-20 15:40
Бүх нийтийн авто машингүй өдөр буюу есдүгээр сарын 22-нд болох гэж байгаатай холбогдуулан өртөөт марафон зохион байгуулна. Нийслэлийн иргэдэд эрүүл амьдралын хэвшлийг суулгах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, биеийн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийлгэх зорилгоор Биеийн тамир спортын газраас өртөөт марафоныг зохион байгуулах гэж байна. 2017 онд анх зохиож 700 гаруй хүн оролцож байсан бол энэ жил олон […]

zurag-5.jpg

2018-09-20 15:06
Энэ сарын 19-ны өдөр Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төмөр замын дарга нарын уулзалтад УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа оролцлоо. Уулзалтад ШХАБ-ын гишүүн орнууд болох ОХУ, БНХАУ, Узбекстан, Энэтхэг, Казахстан, Киргиз, Пакистан,Тажикстан болон ажиглагч орнууд болох Монгол, Афганистан, Белорусь, Азербайджан зэрэг орнууд оролцсон байна. Хурлаар ШХАБ-ын гишүүн орнууд болон […]

enerel.jpg

2018-09-20 14:56
“Опозит” хамтлагийн Г.Энэрэлийн тухай олон нийтийн сүлжээгээр насанд хүрээгүй охиныг удаа дараа хүчиндсэн гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Тодруулбал нэг жил хагас сарын хугацаанд 15 настай “Б”-г удаа дараа хүчирхийлсэн хэргээр СБД-ын цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. Харин Энэрэл энэ мэдээллийг үгүйсгэж “Миний талаар худал мэдээллүүд яваад байна” гэх тайлбар өгчээ. Түүнийг хууль хүчний байгууллагын ажилтнуудад […]

halitirgaa.jpg

2018-09-20 14:39
Сонгинохайрхан дүүргийн нутаг 52-ын даваанд халтиргаа гулгаа үүсч, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүсээд байгаа талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Өнгөрсөн шөнөөс хойш орсон нойтон цасны улмаас хальтиргаа гулгаа үүссэн энэ үед жолооч нар хурдаа тохируулалгүй явснаар осол аваарт өртөх тохиолдол цөөнгүй гарсан байна. Иймд хөдөө орон нутаг руу зорчих жолооч нарыг анхаарал болгоомжтой байж, хурдаа […]

emchilgee.jpg

2018-09-20 14:25
Монгол улсад хорт хавдрын туяа эмчилгээний тусламж үйлчилгээг шинэ түвшинд гаргах зорилгоор шугаман хурдасгуур аппаратыг эмчилгээнд нэвтрүүлэх санаачлага ажил хэрэг болж 2011 оноос “Хавдар судлалын үндэсний төвд хорт хавдрын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” төслийг боловсруулж санхүүжилтыг Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэхээр болсон билээ. ХСҮТ уг төслийн гүйцэтгэгчээр сонгогдсон шугаман хурдасгуурыг 2018 онд […]

garag.jpg

2018-09-20 13:50
Дэлхийн хамгийн анхны сансрын аялал зарлагдаад байгаа бөгөөд ийм аялал ирээдүйд олон нийтийн дунд үүд хаалгаа нээнэ гэж шинжээчид үзэж байна. Тэгвэл ирээдүйд ийм төрлийн аялал хийж, Ангараг гараг дээр суурьших боломжтой эсэх талаар Квинсландын их сургуулийн дэргэдэх Механик, уул уурхайн инженерийн сургуулийн профессор Майкл Смарттай ярилцжээ. “Space X” компанийн сар луу нисэх аяллыг бусад […]

huns-1.jpg

2018-09-20 12:55
ОХУ амьд мэлхийг хоол хүнсний зориулалтаар Хятад улсад экспортлохоор төлөвлөж байгаа талаар ОХУ-ын Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн албаны мэдээлэлд дурджээ. Оросын Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн албанаас Хятадын талаас тавьсан шаардлагын дагуу хоол хүнсний зориулалтаар экспортлох амьд мэлхийн мал эмнэлгийн гэрчилгээний төсөл бэлдсэн аж. Хятадууд мөн бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдээс мэлхий нийлүүлэх, экспортлохын өмнө […]