“Опозит” хамтлагийн Г.Энэрэлийн тухай олон нийтийн сүлжээгээр насанд хүрээгүй охиныг удаа дараа хүчиндсэн гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Тодруулбал нэг жил хагас сарын хугацаанд 15 настай “Б”-г удаа дараа хүчирхийлсэн хэргээр СБД-ын цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.
Харин Энэрэл энэ мэдээллийг үгүйсгэж “Миний талаар худал мэдээллүүд яваад байна” гэх тайлбар өгчээ. Түүнийг хууль хүчний байгууллагын ажилтнуудад авилгал өгсөн хэмээн хохирогч болон хохирогчийн ээж дурдсан нь үнэн бол тэрбээр асуудлыг дахин энэ замаар шийдэх гэж ийн тайлбар өгсөн байж ч болох юм.