2018-09-20 14:391min00

52-ын даваа орчимд замын хөдөлгөөн саатлаа

halitirgaa

Сонгинохайрхан дүүргийн нутаг 52-ын даваанд халтиргаа гулгаа үүсч, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүсээд байгаа талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Өнгөрсөн шөнөөс хойш орсон нойтон цасны улмаас хальтиргаа гулгаа үүссэн энэ үед жолооч нар хурдаа тохируулалгүй явснаар осол аваарт өртөх тохиолдол цөөнгүй гарсан байна. Иймд хөдөө орон нутаг руу зорчих жолооч нарыг анхаарал болгоомжтой байж, хурдаа тохируулж зорчихыг албаны хүмүүс анхааруулж байгаа юм.