“Алтан өндөг” УСК маргааш нээлтээ хийнэ

“ТЭНГЭР” продакшны бүтээл “Алтан өндөг” уран сайхны кино 09-р сарын 21-нд нээлтээ хийхээр болжээ. “Алтан өндөг” УСК-ны зураг авалт одоогоос 3 жилийн өмнө Өвөрмонголд хийгдсэн байжээ. Киноны ерөнхий продюсерээр Э.Бархүү, И.Одончимэг, ерөнхий найруулагчаар И.Одончимэг, ерөнхий зураглаач Б.Баатар, дүрүүдэд Т.Бархүү, Д.Халин, Б.Баян-Ерөөлт, Г.Эрхэмбаяр, С.Лхагвасүрэн зэрэг жүжигчид тоглосон байна.

Бүх кино театрууд том прожектоор хажуугаас нь хүчтэй гэрэл тусгаж киногоо гаргадаг бол Өргөө Лазер Синемагийн хувьд маш хүчтэй лазер гэрэл тусгаж киногоо гаргадаг ажээ. Энэ нь энгийн ламп гэрэл тусгаж киногоо гаргахаас хэд дахин илүү дэвшилтэт технологи юм байна.

2 thoughts on ““Алтан өндөг” УСК маргааш нээлтээ хийнэ

  1. Нэргүй 2018-09-21 10:23 at 10:23

    соц-ийн үед Чехийн алтан өндөг гэдэг кино байдаг байлаа тэрний үйл явдлыг жаахан өөрчлөн хийгээ биз хүний юмыг жаал өөрчлөөд л өөрсдөө зохиосон гээд хуцах юм даа

    Хариулах
    1. Өлзийбат 2018-09-21 10:31 at 10:31

      Тэр чех киног хүүхэд байхад Ард кино театрт үзэж байсан санагдаж байна. YOUTUBE-с хайгаад олоогүй реклам нь харсан адилхандуу юм байна лээ ККК

      Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн